• Өнөөдөр 2025-12-18

Хоршооны малчдад нийт 839 тэрбум төгрөгийн зээл олгожээ

2025-09-16,   425

"Цагаан алт", "Шинэ хоршоо", "Хүнсний хувьсгал" гэх мэт хөнгөлөлттэй зээл олгодог хөтөлбөрүүдийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар хэрэгжүүлж байна. Эдгээрт нийт таван их наяд төгрөгийн зээл олгожээ. Банкны системийн хэмжээнд олгосон нийт зээл 40 их наяд төгрөг хүрсэнтэй харьцуулахад таван их наяд нь бага дүн гэж Монголбанк үзэж байна.
 
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 839 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ зээлийг орон нутагт салбартай банкууд болох Төрийн банк, ХААН банк олгодог.
 
Хоршооны нэг малчинд дээд тал нь 50 сая төгрөгийн, дөрвөн малчинтай хоршоонд 200 сая төгрөгийн зээл өгсөн байна. Энэ зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа, 788 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бий.

Хоршооны малчдад нийт 839 тэрбум төгрөгийн зээл олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188