
– Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Фит гоо зүй” ангилалд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Танд болон уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе.

-Азийн аваргын тэмцээнд Монгол Улсаас хэдэн тамирчин оролцож ямар амжилтуудыг үзүүлсэн бэ?
-Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос найман тамирчин явсан. Азийн аваргад нийт 28 улс оролцсон. Манай эмэгтэй баг маань багийн дүнгээр 3-р байрт шалгарч цомын эзэд болсон.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Жаргалсайханы Ундрах гэдэг. Монголын бодибилдинг фитнесийн холбооны тамирчин.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрж, өссөн.
-Багадаа спортын ямар төрлийг сонирхон, хичээллэж байсан бэ?
-Багадаа спорт болгоныг л сонирхож, хичээллэхийг эрмэлздэг, спортод дуртай байсан. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байхдаа таеквондо-гийн спортыг сонирхон хичээллэж байсан.

-Фитнесээс өөр спортын төрлөөр хичээллэдэг үү?
-Одоогоор зөвхөн фитнесийн спортоор л хичээллэж байгаа.
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
- Одоо “Land Fitness” клуб дээрээ бэлтгэл сургуулилалтаа базааж, өөрийн биеэ бэлдэж тэмцээн уралдаанд оролцож байгаа.

-Бодибилдинг, фитнесийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Бодибилдинг, фитнесийн спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
- Бодибилдинг, фитнесийн спортын ОУХМ цолтой.

-Яагаад фитнесийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Тухайн үед ямар нэг спортоор хичээллэхийг хүсэж өөрийгөө өөрчилж, тэмцээн уралдаанд оролцох бодолдоо хөтлөгдөн фитнесээр хичээллэж эхэлсэн.

–Фитнесийн спортоос хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Мэдээж маш олон эерэг өөрчлөлт гарсан. Эрүүл мэндийн хувьд толгой их өвддөг байсан бол өвдөхөө больсон. Фитнест яваад бие минь улам л хөнгөрөөд, сэтгэл санаа өөдрөг болж хүсэл мөрөөдөл минь улам томорсон.

-Бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Бодибилдинг, фитнесийн томоохон тэмцээн гэвэл Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.
.jpg)
-Чөлөөт цагаараа фитнесээс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Фитнесийн бэлтгэл, сургуулилалтаас гадна чөлөөт цаг гарвал бүжиглэх дуртай. Мөн аялахыг их эрмэлздэг.

–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Миний анхны олон улсын тэмцээн гэвэл 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Ярьвал маш урт түүх, кино цаашаа юм болно. ДАШТ-ийг ярих бүртээ сэтгэл догдолж, сонсож байгаа хүн нь хүртэл инээж уйлж сонсдог гээд бодохоор л үнэхээр хайр хүрэм байдаг. Энэ түүхийг ярихаар хүн болгоны нүдэнд инээмсэглэл тодорч ам уралдан ярих дуртай сэдэв болдог доо.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгос Улсад зохион байгуулагдаж байсан. Тухайн үед “Бикини” ангилалд орно гэсэн төлөвлөгөөтэй хувийн бүх зүйлээ бэлдээд явсан. Гэтэл очсон хойноо дахин өөр ангилалд орох шийдвэр гаргаж, хувцас олох хэрэгтэй болсон. Буудалдаа орох гээд хүлээх зуур Монгол руу холбогдож купалник олох хэрэгтэйгээ мэдээлсэн. Уг нь энэ хувцсыг тэмцээн болохоос багадаа 14 хоног болон сарын өмнө биеийн хэмжээгээ өгч захиалах ёстой, хувцсыг хоёр хоногийн дотор олох хэрэгтэй болсон.
Шөнөжин эрэл, сурал болж хайгаад өглөө болоход хувцасны сураг сонсогдоогүй л байлаа. Өдөр 13:00 цагт онгоц нисэх гээд байдаг. Амжих болов уу, гээд хүн болгоны сэтгэл түгшүүртэй байв. Эрэл хайгуул хийсний эцэст 10:00 цаг өнгөрч байхад хувцасны сураг гарлаа. Харин шигтгээ наагаагүй, наах шаардлагатай купалник байж таарваа. Наах хүн маань харин ч ажлаа сайн мэддэг тулдаа цагийн дотор ерөнхий хэлбэр загварыг гаргаж шигтгээг наагаад өгсөн. Тэр хооронд нь бид Монголоос дайгаад авч явах хүн хайлаа. Ашгүй хайсан хүн ч олдлоо. Огт танихгүй хүн олдов. Тэр хүн манай хүн Монголоос өдөр ниснэ. Түүнд өгөөд явуулчих гээд баяртай мэдээ дуулгав.
За тэгээд цавуу нь хатаж амжаагүй хувцсыг минь аваад онгоцны буудал руу хөдөллөө гэж ярив. Буудал орох замд хатаана гээд суудал дээрээ дэлгээд л давхисан гэсэн. Тэр үед Улаанбаатар хот тэг зогсолт үүссэн байхад хүн бүр л амжих болов уу гээд л догдлоостой байлаа. Миний хувцсыг дөхүүлж өгөх хүн маань "Миний дүүгийн хийморь мэдэг" гээд л давхихад, түгжрэлд оролгүй, дандаа ногоон гэрлээр шахуу явсан гэсэн. Онгоц нисэхээс арван минутын өмнө очиход хувцсыг минь авч явах хүн дотогшоо гааль руу орчихсон байжээ. Тэгээд шалганаар орох хүнд өгөөд явуулчихвал урдаас нь тосоод авчихна гээд авч орох хүн хайжээ. Гэтэл авч орох хүн шууд олдохгүй байсан гэсэн.
Онгоцны буудал дээр миний хувцсыг бариад хүүеээ энийг аваад орчих л доо, маргааш дэлхийн аваргын тайзан дээр өмсөх хувцас гээд орилжээ. Азаар нэг охин авч орсон гэсэн. Тэгэж л миний хувцас амжиж Солонгост ирсэн түүхтэй. Энэ бүхний ард манай "Happiness Studio”- ийн үүсгэн байгуулагч Сугармаа эгч маань байсан. За тэгээд Өмнөд Солонгос Улсад буунгуут нь шавийн минь хүүхэд, тэр өдөр ажил нь амарч таарсан. Тэр такси түрээслэж шөнө авчирч өгөөд, өглөө нь тэмцээндээ өмсөж билээ.
Бүх зүйл сайхан бүтэж тэмцээндээ амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн. Сугармаа эгч болон түүний найзууд миний шавь нар гээд маш олон хүний дэмжлэг, сэтгэл зүрхээр бүтсэн гайхалтай түүх шүү. Тэр хүмүүсийн хичээл зүтгэл, хэзээ ч мартагдашгүй сайхан санагддаг.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо дараагийн оролцох тэмцээн гэвэл дэлхийн аварга шалгаруулах байгаа.
| Дэлхийн аварга Ж.УНДРАХ: Өөрийгөө өөрчлөх бодолдоо хөтлөгдөн фитнесээр хичээллэсэн |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |