• Өнөөдөр 2025-02-05

Ц.ЦОГТБААТАР: Цаашид улам илүү хичээх зориг, хүч орлоо

2021-12-14,   583

     Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно-2021” наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодруулсан билээ. Тус наадмын шилдэг эрэгтэй тамирчнаар олимпын хүрэл медальт гавьяат тамирчин Ц.Цогтбаатар шалгарсан юм. Түүнтэй холбогдож баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

   Тэрбээр “Оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарсандаа баяртай байна. Цаашид улам илүү хичээх хүч, зориг орлоо. Өнгөрсөн бүх амьдралаа спортдоо зориулсан цаашид ч зориулж улс орныхоо нэр сүрийг мандуулна. Надад үргэлж тусалж, дэмжиж байдаг багш дасгалжуулагч, гэр бүлийнхэн, хамт олондоо маш их баярлалаа” гэлээ.


Ц.ЦОГТБААТАР: Цаашид улам илүү хичээх зориг, хүч орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188