Маршлын гүүр орчим амарч явсан иргэн бамбай хошуут могойнд хатгуулж амиа алдсан хэрэг өчигдөр гарсан. Үүнээс гадна Онцгой байдлын газар болон нийслэлийн Байгаль орчны газарт энэ төрлийн могой харсан гэх дуудлага мэдээлэл ирэх нь ихэсчээ. Бамбай хошуут могой ямар хор нөлөөтэй болох хэрхэн хатгуулахаас урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатраас тодрууллаа.
-Бамбай хоншоорт могой Улаанбаатар хотын аль бүс нутгаар орж ирсэн бэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд бамбай хошуут могой, рашааны могой гэх хоёр зүйлийн могой өргөн тархсан. Энэ жилийн хувьд нийслэлийн байгаль орчны газар могойтой холбоотой хорь гаруй дуудлага мэдээлэл хүлээж авсан. Дийлэнх нь бамбай хошуут могойны дуудлага байсан. Харин сүүлийн үед хотын захын дүүргүүдэд могойтой холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдэх болсон. Хотын төвийн дүүрэгт могойтой холбоотой цөөн тохиолдол бүтгэгдсэн. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаагаас үүдэн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерийн усаар дамжин орж ирсээр байна. Үүнээс гадна аялал зугаалгаар явж буй иргэдийн машины мотор хэсэгт байрлан тээвэрлэгдэн орж ирдэг.

-Хэрвээ бамбай хошуут могойтой таарвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Могойтой таарсан тохиолдолд аль болох тайван байж могойгоор оролдохгүй байх шаардлагатай. Могой ихэвчлэн өндөр өвстэй газруудаар байдаг учир хөдөө аялал зугаалгаар явахдаа болон өндөр өвстэй газруудаар явахдаа түрүүтэй гутал өмсөж хэвших хэрэгтэй. Суурьшлын бүсэд таарсан тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газрын дугаараар холбогдоно. Амралтын өдрүүдэд нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд хандах хэрэгтэй. Үүнээс гадна холбогдох мэргэжилтнүүд ирэх хүртэл могойны байршлыг сайн ажиглах нь зүйтэй юм. Биднийг очихоос өмнө өндөр өвс рүү орж алга болох эрсдэлтэй тул мод болон хүрзээр тогтоон барьж байх хэрэгтэй. Бамбай хошуут могой ойролцоогоор 70 орчим сантиметрийн урттай ба хар хүрэн зүстэй байдаг. Амьдарч буй газраасаа хамааран зүс нь хувьсамтгай байдаг. Хангай газрын могой тод хүрэн өнгөтэй бол говь цөлийн бүсийн могой нь цайвар шаргал өнгөтэй байдаг. Үүнээс гадна бусад могойноос ялгарах гол шинж нь хүүхэн хараа нь босоо, нуруу ба сүүлний дагуу хөндлөн судалтай.
-Могойд хатгуулсан тохиолдолд ямар яах вэ?
-Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Үүнээс гадна хатгуулсан могойныхоо зургийг авах шаардлагатай. Ямар төрлийн могойд хатгуулсан бэ гэдгээс шалтгаалан эмчилгээ нь олон төрөл байдаг. Могойнд хатгуулсан үед тухайн газарт шарх үүсч хавддаг. Хортой могойнд хатгуулсан тохиолдолд хорыг биеэр тархахаас сэргийлж тухайн газарт чангалуур тавин боож тухайн хэсгийн цусыг гадагшлуулах хэрэгтэй.
М.ХОНГОРЗУЛ
| Ц.ЦОЛМОНБААТАР: Иргэд могойд хатгуулсан тохиолдолд тухайн зургийг нь дарах хэрэгтэй |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |