Хөнжлийн даваа нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт оршдог. Ам бүрээс нь булаг шанд урсаж, жимс, ногоондоо дарагдсан байгалийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Тухайн үед малын бэлчээрийг нэмэгдүүлэх, тарга тэвээрийг нэмэгдүүлэх зорилгоор Их Жаргалантын даваагаар давж, Хөнжлийн сав газрыг ашиглах шийдвэрийг тухайн үеийн удирдлагууд 1970 оны зургадугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Их Жаргалантын даваа буюу Хөнжлийн давааг засах ажлыг Нэгдлийн дарга Н.Намжигаар ахлуулж байжээ. Харин штабын орлогч даргаар Д.Сараадандорж, Аж, ахуйн эрхлэгчээр Д.Гүрпүрэв, үзэл суртал, ухуулгын ажлын эрхлэгчээр Д.Халтар, санхүү тооцооны эрхлэгчээр Ц.Гэлэгжамц тэргүүтэй хүмүүс оролцож байжээ.
Их Жаргалантын давааг засах ажлыг Д.Халтар гэх хүн удирдан зохион байгуулжээ. Сумын залуучууд, хамт олны хүчээр зориг гарган энэхүү ажлыг хийж, 470 гаруй хүнийг 75 майханд байрлуулан, 3-4 трактор, хүрз, лоом, зээтүү зэрэг багажаас өөр багажгүйгээр Хадатын давааны 22 километр замыг 28 хоногт бүрэн зассан байдаг. Энэхүү давааг зассанаар 20 мянга гаруй малын бэлчээртэй болсон төдийгүй самар, жимс, сонгино, хуурай хус мод зэрэг байгалийн баялагийг ашиглах, жил бүр мориор Хадатын рашааныг зорьдог хүмүүс машин тэргээр чөлөөтэй зорчиж, рашаанаас хүртэж, орох боломж бүрдсэн байдаг. Хөнжлийн давааг зассанаар хүн, малгүй зэлүүд байсан нутаг отор нүүдлийн нутаг болсон байдаг. Хандгайт, Хавтгай, Сэрвэнт, Тарвагат, Их Байц зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөнжлийн сав нутаг нь хожим иргэдийн хаваржаа, зуслан болж, хонь, үхэр идээшлэхэд тохиромжтой сайхан нутаг болсон байна.
Тухайн үед Хөнжлийн давааг засах нь нэг сумынхны хүчээр хийхэд ахадсан бүтээн байгуулалтын ажил байжээ. Тиймээс давааг засах үеэр Тариат сумынхны алдар хүнд улс орон даяар цуурайтаж байсан гэдэг. Тийм учраас киноны уран бүтээлчид тэрхүү бүтээн байгуулалтын ажлыг дэлгэцийн урлагт мөнхлөх зорилгоор “Давааны цаана даваа” хэмээх хоёр анги, 15 бүлэг уран сайхны киног 1977 онд бүтээсэн байдаг. Киноны Ерөнхий найруулагчаар Ж.Бунтар, зохиогчоор Ч.Гомбо, зураглаачаар Г.Цэрэн нар ажилласан бөгөөд Тариат суманд киноны зураг авалтыг хийжээ. Тус киноны гол дүр болох Жав даргын дүрийг нэрт жүжигчин Л.Нямсүрэн бүтээсэн. Жав даргын дүр нь энгийн, хүнлэг, улс орондоо хэрэгтэй гэснийг хийж бүтээх эрмэлзэлтэй, зорьсон ажил үйлсийнхээ төлөө шантралгүй зүтгэдэг хүнийг бүрэн илтгэдэг билээ. Өөрөөр хэлбэл, Хөнжлийн давааг засах шийдвэрийг зоригтой гаргаж, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэсэн Н.Намжиг дарга болон сум, нэгдлийнхэн дарга нарынхаа удирдлагаар хөлс, хүчээ шавхан зүтгэсээр 22 километр давааг зассан тухай тус кинонд мөнхөлж үлдээсэн байдаг. Мөн тухайн үеийн Тариат сумын малчдын амьдралыг тус киноноос тодорхой харж, үзэж болох юм. “Ялалт” нэгдлийнхэн Хөнжлийн даваанаас гадна Алтаад хэмээх алслагдсан нутгийн 14 километр хамар давааг мөн засаж, янзалсан гэдэг.
Хөнжлийн давааг засаагүй үед өнөөгийн олонд алдаршаад байгаа Хадатын рашаан бүхий сайхан нутгийг ашиглаж чаддаггүй байжээ. Гэсэн ч тэрхүү рашааныг зорьсон иргэд нутгийн анчин Зэвгээ, малчин Чоймбол гуай нартай мориор явж Хөнжлийн давааг үзэхэд зөвхөн нуруу ачаатай үхэр, мориор л явдаг байжээ. Учир нь машин ердийн хөсөг явах боломжгүй байсан нь тэр. Харин Хөнжлийн давааг яаж ийгээд давж чадах л юм бол үнэхээрийн жаргалын орон гэхээр нутаг байсан аж. Ингээд дээрх шийдвэрээр Хөнжлийн давааг засах ажилд 450 хүн оролцсон боловч дараа нь 600 болж нэмэгдсэн гэдэг. Тухайн үед техник бага болохоор голдуу гар аргаар буюу хамт олныхоо хүч, тэнхээгээр 22 километр урт давааг засжээ. Н.Намжиг нь тус давааг засах ажлыг гардан удирдаж, гэртээ ч харилгүй олон хоног хээрийн штабт байрлан ажиллаж байж давааныхаа ард гарч байжээ. "Давааны цаана даваа" гэж нэрлэсний учир нь Их Жаргалантын давааг арайхийж давахад ард нь дахиад нэг даваа байдаг байсан нь нутгийнхны нэрлэгдгээр Хөнжлийн даваа байсан гэдэг.
Тухайн үеийн нэршлээр "Ялалт" нэгдлийнхэн Хөнжлийн давааг хүрз, лоомны дуугаар уярааж, хүний гараар номхруулан мориор явахад бэрх байсан замаар машин тэрэг чөлөөтэй явдаг болсноор давааг тойрсон хот айл нэмэгдэж, тэр нутагт мал сүрэг олноор бэлчих болжээ. Тухайн үед Хөнжлийн сав газарт хонь, үхрийн 10 гаруй ферм оторлож байснаас Ч.Төртогтох, Д.Адъяа, Д.Очирбат ахлагчтай үнээний ферм, Д.Дарьхийхүү, С.Готов, С.Ичинхорлоо, З.Соном ахлагчтай нэгдлийнхэн төллөх хонио сайн оруулж, тарга хүч авахуулан, ашиг шимийг нь нэмэгдүүлж байжээ. Одоо ч гэсэн тэр сайхан нутагт олон айл ажиллаж, амьдарч байгаа билээ. Хөнжлийн давааны ард байх олон хүний ундаа болсон Хадатын рашаан нь далайн түвшнээс дээш 2080 метр, Мандаа хайрхан уулаас эх аван урсдаг хүйтэн рашаан юм. Өндөр уулсын өтгөн ойн дунд элэг шиг хэлбэртэй том гантиг чулуун хадан зохионы доороос шүүгдэн гарч ирдэг байна. Натри, кали, нүүрсхүчлийн хийтэй гидрокарбонат, кальци, магни, биокарбонат, сульфат, хлор, фтор, төмөр зэргийн агууламжтай аж. Шар өвчин, элэг, цөс, савны архаг хуучин, хүйтэн, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, гэдэсний элдэв өвчинд тустай рашаан юм.
| “ДАВААНЫ ЦААНА ДАВАА” КИНО БҮТСЭН ТҮҮХ БУЮУ АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМЫНХАН 22 КИЛОМЕТРИЙН ӨНДӨРТЭЙ ХӨНЖЛИЙН ДАВААГ ЗАССАН НЬ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |