• Өнөөдөр 2025-09-19

ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал хэрүүл тэмцэл ирнэ хэмээн тохиромжгүй

Аргын тооллын: 2025 оны есдүгээр сарын 19, Баасан гараг
 
Наран ургах шингэх: 06:35-18:57
 
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй.
 
Барилдлага:
 
Аргын тооллын есдүгээр сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 28, Их морь одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана.
 
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
 
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 

ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал хэрүүл тэмцэл ирнэ хэмээн тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188