• Өнөөдөр 2025-09-19

Гар утасны худалдааны төвд орсон хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

2025-09-19,   121

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Гар утасны худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл энэ оны есдүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05.00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, тус төвийн түрээслэч 4 иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг Дорнод аймгийн харьяат 26 настай Т гэгч хулгайлсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа обьектод стандартад нийтсэн хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтаа сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гар утасны худалдааны төвд орсон хулгайн гэмт хэргийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188