Их хуралд хоёр удаа сонгогдсон ч өнөөг хүртэл “хэл”-д ороогүй, хэнэггүй гишүүд бий. Тэдний нэг нь Баян-Өлгий аймгийг төрд төлөөлж суугаа Тилеуханы Аубакир. Уг нь Т.Аубакир Сэлэнгэ аймагт төрж өссөн. Улс төрд орохоосоо өмнө тэр улсын аварга тариаланч байлаа. Аав К.Тилеухан нь Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын уугуул, ээж Ахан Көкенай нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумынх. Аав, ээж хоёр нь 1960-аад онд илгээлтээр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд суурьшсанаар Т.Аубакир тэндээ төрж, өссөн гэдэг. Т.Аубакир 2000 онд “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн гэх товч намтартай. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тариан цацал” ХХК-ийг ааваасаа өвлөн авч, 2019 он хүртэл буюу УИХ-ын гишүүн болтлоо удирдсан бол дэд захирлаар нь түүний ээж Ахан Көкенай нь ажиллаж байжээ.
Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт МАН-аас Х.Баделхантай хамт ХХААХҮ-ийн дэд сайн асан Ж.Сауле нэр дэвшихээр бэлтгэл хангаад байсан ч түүний оронд Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн. Үүнд уурссан Ж.Сауле “Т.Аубакир бол УИХ-ын гишүүн Х.Баделханы эгчийнх нь хүүхэд. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтаны ахынх нь хүүхэд. Т.Аубакирын эхнэр нь УИХ-ын гишүүн асан А.Тлейханы хамаатан. Тэд бол мафийн сүлжээ. Тиймдээ тэд Т.Аубакирыг шууд нэр дэвшүүлж, танил талгүй намайг унагаалаа” гэж байв. Түүнчлэн Т.Аубакир Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлээ төрд эргүүлж төлөөгүй хар түүхтэй. Тэрбээр 2010 онд “Тариан цацал” ХХК-аараа 94 сая төгрөгийн зээл авсан ч буцааж төлөлгүй “ширэн нүүрлэсэн” байдаг.

Улс төрийн замналын хувьд, 2008 онд Х.Баделхан МАН-аас анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, харин Т.Аубакир тус онд МАН-ын дэргэдэх Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны тэргүүн, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч гэх гурван албан тушаалд зэрэг очиж байсан түүхтэй. Ингээд болоогүй, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Х.Баделхан Т.Аубакирыг ХХААХҮ-ийн дэд сайдад зүтгүүлсэн ч АТГ-аас “Хувьдаа газар тариалангийн компанитай учир ашиг сонирхлын зөрчилтэй” гээд томилгоог нь зөвшөөрөөгүй. Гэсэн ч Т.Аубакир хоосон хоцроогүй, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын орлогч даргаар томилогдож, 2019 он хүртэл ажилласан. 2020 онд Баян-Өлгий аймагтаа МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байв. Үгүйсгэх гээд ч няцаагдах аргагүй үнэн гэвэл УИХ-д суусан цагаасаа тэр Х.Баделханы санаачилга, эрх ашгийг чимээгүйхэн дэмжиж, түүнд “кноп”-ны тус нэмэр болон хормойдсоор яваа. Энэ ч үүднээсээ түүнийг УИХ төдийгүй ард түмэн “Баделханы кноп” хэмээдэг.
УИХ-ын гишүүнээр хоёр удаа улирч буй Т.Аубакирыг Баян-Өлгийд эзэн сууж, төрийн албаны томилгоонд нөлөөлдөг гэх яриа бий. Тухайлбал, Т.Аубакирыг гишүүн болсныхоо дараа хүргэнээ аймгийнхаа Онцгой байдлын даргаар томилуулж, эгчийгээ МСҮТ-ийн дарга болгосон гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл түүний төрсөн дүү Т.Айгуль нь 2022 онд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн менежерээр ажиллаж байгаад, 2023 онд Хөдөө аж ахуйн корпорацийн Ерөнхий менежер болжээ. Харин Т.Айгулийн нөхөр Т.Аубакирын хүргэн дүү А.Сандагдорж нь Дархан-Уул аймаг дахь Санхүүгийн хяналт, аудитын албанд аудитороор ажилладаг юм байна. Харин төрсөн эгч Т.Алтангул нь Гаалийн ерөнхий газарт гаалийн ахлах байцаагчаар ажилладаг бол түүний нөхөр н.Серикжан Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнээр ажиллаж байна. Харин удаах дүү Т.Аайнагул нь “Тариан цацал” компанийнхаа үйл ажиллагааг хариуцдаг. УИХ дахь МАН-ын бүлэг Т.Аубакирыг өнгөрсөн хугацаанд хүнс хөдөө аж ахуйн салбартай холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн гишүүнээр сонгон ажиллуулж байв. Гэвч Т.Аубакир хөдөө аж ахуйн салбарт хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн.
Түүний “Тариан цацал” ХХК нь 2008-2018 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 106.9 сая төгрөгийн зээл аваад 86.1 сая төгрөгийн зээлээ төлөөгүй. Улмаар зээлийн хугацаа хэтэрсэн 79.1 сая төгрөгийн өртэй гарч байлаа. УИХ-ын гишүүн Т.Аубакир жилийн орлогоо 259 сая төгрөг, 220 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа 27 сая төгрөгтэй, 60 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогоо тун даруухан мэдүүлсэн. Гол нь 4.5 тэрбум төгрөгийн авлагатай гэдгээс нь түүнийг хэр хөрөнгөтэй вэ гэдэг нь тодорхой харагдана.

| Х.БАДЕЛХАНЫ УЛС ТӨРИЙН ЗАЛГАМЖЛАГЧ Т.АУБАКИР |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |