• Өнөөдөр 2025-09-19

“Монголын музейн хөгжил 100 жил” уншигчдын хүртээл боллоо

          Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монголын музейн хөгжил 100 жил” ном уншигчдын гар дээр очжээ. Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан тус бүтээлд энэхүү салбарын үүсэл хөгжлийн түүхийг  1924-1960, 1961-1990, 1990-2024 он хэмээн үечилжээ. Түүнчлэн музейн удирдлага, зохион байгуулалт, бодлогын үзэл баримтлалын өөрчлөлт, хүний нөөцийн хөгжил, сан хөмрөг, харилцааны чиг үүрэг, музейн соёл, эрдэм шинжилгээний байгууллага, нийгмийн чухал институт болох нь гэсэн агуулгын хүрээнд дөрвөн бүлэг, 24 зүйлийг багтаасан байна.

“Монголын музейн хөгжил 100 жил” уншигчдын хүртээл боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188