-Сайн байна уу. Орон даяар "Тэр бум мод" тарих аяны хүрээнд иргэд хаа сайгүй таарсан мод, суулгацаа тарьж, суулгаж байна. Мэргэжлийнхэн болон иргэд аяны хүрээнд тарьж байгаа моддыг ургана, ургахгүй гээд нэлүээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Тэгэхээр модыг хэрхэн зөв тарьж, арчилж, ургуулах талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаар ирлээ.
-Сайн, сайн байна уу. Юуны өмнө тухайн газар нутагт ямар төрлийн мод ургаж байна түүнийг тарьж ургуулах нь хамгийн зөв. Монголын улсын ойн бүс нутагт шинэс буюу хүмүүсийн хэлж заншсанаар хар мод ихэвчлэн сайн ургадаг. Тиймээс шинэстэй газрын хүмүүс шинэсээ тарих, говь, хээрийн бүсэд ямар мод ургадаг түүнийг нь л тарих ёстой. Жишээлбэл, Улаанбаатар хотод иргэд ямар мод, ургамал илүүтэй ургаж байна вэ гэдгийг мэдэж байж, тийм төрөл, зүйлийн ургамал, мод тарих нь зүйтэй. Түүнээс биш, мод болгоныг гоё гээд Японоос сакура, халуун орноос алимны мод оруулж ирээд суулгах нь цаг, хөрөнгө, хөдөлмөр үрсэн, байгаль сүйтгэсэн асуудал болно.
-Тэгэхээр мод анх тарих гэж байгаа хүмүүс ямар мод тарьж, ургуулах нь зөв бэ?
-Ер нь арчилгаа, усалгаа бага шаарддаг мод тарих нь зөв.
.jpg)
-Ямар мод арчилгаа бага шаардаж, богино хугацаанд ургадаг вэ?
-Хайлаас мод хамгийн богино хугацаанд ургадаг. Энэ модны ач холбогдлын тухай дурдаж хэлбэл, нийслэл хотын гудманд бөөрөнхий, гурвалжин, дөрвөлжин дүрс үүсгээд ургуулсан байдаг. Хэлбэр дүрс гаргаж ургуулахад ер нь тохиромжтой. Ургаж байхад нь тайрч хэлбэрт оруулж болдог. Мөн хашааныхаа банзны оронд мод ургуулж тойруулъя гэж бодож байвал хайлаас хамгийн тохиромжтой. Мөн шар хуйс ч орчиндоо дасах, ургах нь илүү байдаг.
Хаа, сайгүй сайн ургаж байгаа мод гэвэл шинэс, шилүүс. Мөн гацуур мод ч сайн ургадаг. Гэхдээ нарс гэж сайхан мод бий. Модыг хүмүүс төдийлөн зөв ургуулж чадахгүй байна.
Яг ч сакурай биш л дээ. Гэхдээ сакуран садан төрлийн мод бол мөн.
-Гоёл чимэглэлийн мод гэвэл аль нь илүү зохимжтой байдаг юм бэ?
-Харахад өнгө бүрийн цэцэг гаргаж, навчсаараа гоёдог моддыг хэлнэ. Энэ нь хүнд илүү тухтай орчин бүрдүүлж өгдөг. Тухайлбал, монос. Энэ модны давуу тал нь маш гоё үзэмжтэй цэцэг гаргахаас гадна үнэр нь тансаг байдаг. Тиймээс айлууд хашаа болон зусландаа тарьдаг. Мөн нойлын ойролцоо үнэр дарах гэж тарьдаг ч гэх юм билээ. Монос намар хагдрахдаа навч нь улаан, бүрэн, шар, цагаан гээд өнгө бүрээр хувирдаг. Мөн гүйлс мод навчлахынхаа өмнө маш сайхан цагаан цэцэг гаргадаг. Үүнийг хүмүүс сакура гэж нэрлээд байдаг. Яг ч сакурай биш л дээ. Гэхдээ сакуран садан төрлийн мод бол мөн.

-Яагаад зарим үед ургахгүй үхэх тохиолдол гардаг юм бол. Мэргэжлийн хүний хувьд энэ талаараа яриа дэлгэвэл?
-Хүмүүс юун түрүүн модоо сонгохдоо алдаад байдаг юм шиг санагддаг. Нэг гоё мод сонсоод түүнийг тарих гээд байх бий. Гэтэл сонгосон мод нь тухайн бүс нутагт ургадаггүй мод байх магадлалтай. Модыг хөрсөнд суулгасны дараа усалгаа маш чухал байдаг. Буруу услах болон хамгаалалтыг зөв хийгээгүйгээс болж ихэнх мод ургадаггүй. Хамгаалалт гэдэг нь хулгана зурам мэрж мэдэхээс сэргийлж хашлага хийхийг хэлж байгаа юм л даа. Мөн модыг хөрсөнд суулгасны дараа багадаа 40 литр усаар услах ёстой. Гэтэл манайхан нэг усалчхаад л дараагийн услалтаа долоо хоногийн хугацаатай хийдэг. Энэ хооронд мод хатаад үхэх тохиолдол их гардаг. Тиймээс усалгаагаа хамгийн сайн, ойр ойрхон хийх хэрэгтэй. Мөн дүрэм, журмын дагуу хөрсөө стандартын дагуу бэлдэж бэлтгэх нь зөв. Тэгэх л юм бол ямар ч мод сайн ургадаг. Тиймээс хамгаалалт усалгааг сайн бэлдэх ёстой. Тиймээс сэтгэлийн хөдөлгөөнөөр мод тарихаас татгалзаж, аль болох зөв зохистой ургуулах талаас бэлдэх хэрэгтэй.
-Хүлэмжийн аргаар мод тариалахаас гадна, уулнаас модыг үндсээр нь сугалаад тариалах тохиолдол байдаг шүү дээ. Ер нь уулнаас мод сугалж аваад өөр газарт нутагшуулж байгаа юм шиг тариалах нь зөв үү?
- Модыг жирийн бид үрнээс нь эхлээд тариалах бараг боломжгүй. Тиймээс тусгайлсан мод үржүүлгийн газарт тарьсан мод авбал тохиромжтой байдаг. Яагаад гэхээр мод үржүүлгийн үрнээс нь эхэлж тариад 5-6 нас хүрэхээр нь иргэдэд зардаг. Үүнийг суулгац гэж нэрлэдэг. Үүнээс гадна хүмүүс хашаандаа ганц гоё гацууртай больё гээд уулнаас үндсээр нь сугалаад аваад ирдэг. Энэ нь бол ерөнхийдөө буруу. Яагаад гэхээр шинэ газарт дассан зохицоод ургана гэдэг нь хэцүү байхгүй юу. Тиймээс мэргэжлийн мод үржүүлгийн газраас суулгац авах нь зөв юм л даа.

Усалгаа, хамгаалалтаа шийдээгүй газарт 1000 мянган сайхан мод тариад ч дэмий
Мөн салхи ихтэй газар цэцэглэж, жимсэлдэг модыг гээд байдаг. Модыг дөнгөж цэцэглэж эхэлж байхад салхи цэцгийг нь авч хаяад байдаг. Тиймээс салхинаас хамгаалах хамгаалалт хийх нь зүйтэй. Мөн хамгаалалтын зориулалтаар хайлаас, улиас моднуудыг тарьж нөмөрт цэцэглэж, жимсэлдэг моднуудыг тарьж болдог.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” мод тарих болсон. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэтэл уулнаас шууд мод сугалж аваад тарьж байна гэх мэдээлэл гарч байсан. Энэ тал дээр та ямар үзэл бодолтой байгаа вэ?
-Байгалиас сугалж аваад өөр газарт ургуулах нь үнэхээрийн буруу. Өөрийнхөө нүдээр байгалиас сугалж байгааг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Ер нь нэгэнт мод тарья гэж бодож байгаа бол байгальдаа аз жаргалтай ургаж модыг тасалж өөр газарт булшлах хэрэг байна уу. Энэ нь буян болохоосоо илүү нүгэл болно шүү дээ. Тиймээс би энэ талыг нь огт дэмжихгүй, дэмжих ч зүйл биш. Усалгаа, хамгаалалтаа шийдээгүй газарт 1000 мянган сайхан мод тариад ч дэмий.

| Р.СҮНЖИДМАА: Анх удаа тарьж буй хүмүүс арчилгаа бага шаарддаг мод сонгох хэрэгтэй |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |