Бидний баяр дээр баяр нэмж, инээд хөөр бэлэглэж чаддаг, үзэгч олонд хөгжилтэй дүрээрээ танил болсон чадварлаг, авьяаслаг, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскөтэй ярилцаж, шинэ жилийн баярын дурсамжаар нь аяллаа.
-Шинэ жил гэхээр танд хамгийн түрүүнд юу санаанд ордог вэ?
-Миний хамгийн дуртай баяр бол шинэ жил. Өнгөрсөн ондоо хийсэн, бүтээсэн бүхнээ үнэлж, дүгнэн дурсамж болгон нандигнан хадгалдаг. Тэгээд шинэ хэмээх тодотголтой он цаг эхэлдэг болохоор ихэд баярлаж, амжилт бүтээл, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байх бэлгэ дэмбэрэлтэй сайхан ерөөлийг бие биедээ хэлж, бэлгэшээдэг. Уран бүтээлчдийн хувьд олон түмнээ баярлуулдаг, цэнгүүлдэг, хөгжөөдөг. Шинэ жилийн баярын үед ажил маань ид оргилдог.
-Хүүхэд байхдаа өвлийн өвгөн, цасан охин байдагт итгэдэг байв уу?
-Цэцэрлэгт байхдаа өвлийн өвгөн, цасан охин байдагт итгэдэг байсан. Өвлийн өвөөгөөс бэлэг авах гэж хичээдэг хүүхэд байлаа. Нэгдүгээр ангидаа өвлийн өвөөгөөс бэлэг аваад л бөөн баяр болсон. Гэхдээ энэ үеэс л өвлийн өвгөн байдаг эсэхэд эргэлзсэн. Яагаад гэвэл манай сумын биеийн тамирын багш өвлийн өвгөн болсон юм. Тэгээд би багшийгаа таниад маш их гайхаж эргэлзээд, итгэл алдарч байсан даа.
.jpg)
-Сэтгэлд хамгийн тод үлдсэн, хамгийн гоё бэлгийг хэн өгч байсан бэ?
-2007 онд шинэ жилийн болох гээд ид ажилтай байх үед анхны хүү маань төрж, манай гэр бүл аз жаргалаар бялхаж, цалгиж байлаа. Бяцхан үрдээ зориулж гацуур засаж, гэрээ чимэглээд их романтиклаж билээ. Тэр үед би энэ хорвоогийн хамгийн нандин, мартагдашгүй бэлэг авсан гэж боддог.
-Сурагч байхдаа шинэ жилд орж, урлагийн номер үзүүлдэг байв уу?
-Сурагч байхдаа алиалагч, 12 жилийн амьтан болж шинэ жилд идэвхтэй оролцдог байсан. Багаасаа л дуу, хөгжим, баяр, наадамд дуртай жаал байж дээ.
-Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх бодолтой байна вэ?
-Энэ жил их онцлогтой шинэ жил болж байна. Дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотойгоор гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилийн баяраа тэмдэглэнэ. Урьд жилүүдийн өдийд ундарсан их ажлаа хийгээд, хамт олонтойгоо хөгжилдөж мэргэжлээ мэдэрч, эрч хүч цуглуулж шинэ онтой учран золгодог байж. Гэхдээ энэ жил зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх болохоор нандин, эрхэм санагдаж байна.
-Ярилцсан танд баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай.
-Баярлалаа. Өвчин зовлон өнгөрсөн ондоо үлдэж, шинэ жилдээ амжилт, бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг монгол түмэндээ хүсэн ерөөе. Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

| “ТВ коктейль”-ийн жүжигчин А.ӨНӨРЖАРГАЛ: 2007 онд хорвоогийн хамгийн нандин, мартагдашгүй бэлгээ авсан |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |