Шинэ жилийн баяр гэхээр танд хамгийн түрүүнд юу санаанд буудаг вэ. Өвлийн өвгөн, цасан охин, цаа буга, гацуур, саа, өнгө алагласан чимэглэл, цас, 12-ын тоог заах зүү, мандарин, магадгүй тэр нэгэн жилийн нандин дурсамж, тэр нэгэн хүмүүн, түүний өгсөн бэлэг санаанд бууж болох юм. Тиймээс ч шинэ жил олон хүний дуртай баяруудын нэг байдаг.
Он солигдоход зургаан хоног үлдээд байна. Иймээс бид олны танил эрхмүүдийн шинэ жилийн нандин дурсамжаас хуваалцахыг зорихын зэрэгцээ таныг ч бас тэр дурсамжаар тань аялуулахыг хүслээ. Ийн “Тв коктейль” хамтлагийн жүжигчин, хөтлөгч, СТА Э.Цолмонбаярыг урьж, шинэ жилийн хөгжилтэй дурсамжийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Уран бүтээлч хүнд шинэ жилтэй холбоотой олон сайхан дурсамж байдаг байх. Та сэтгэлд үлдсэн хамгийн хөгжилтэй, нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Нэг удаа шинэ жилийн арга хэмжээ хөтлөх гээд яарч, сандарч байгаад костюмаа мартаад ирчихсэн байсан. Гэтэл зохион байгуулж байсан залуу "Шинэ жилээ “алалтай” нь биш, хувцсаа иртэл минийхийг өмсөөд арга хэмжээг эхлүүл" гээд тайзан дээр томдсон костюмтай гарч байлаа. Тэгээд юу ч болоогүй юм шиг "Миний шинэ стиль таалагдаж байна уу" гээд л зочдоо хөгжөөж байсан даа. Бас нэг удаа шинэ жил хөтлөхөөр болж, зохион байгуулагч залуу "Хурдлаарай" гэж яаруулаад, гүйгээд л орлоо. Тэгсэн өөр нэг залуу “Өө, та хөтлөх байсан юм уу, ашгүй дээ” гэдэг юм байна. Тэгээд шинэ жилийн арга хэмжээг эхлүүлж, захирлыг нь дуудаж үг хэлүүлчихээд, нэг дуучин тайзан дээр урьчихаад сууж байсан чинь өмнөх зохион байгуулагч залуу “Яасан бэ, зочид хүлээгээд байна” гэлээ. Тэгсэн миний хөтлөх ёстой шинэ жилийн арга хэмжээ хажуу талын зааланд болох байж. Тэгж заал андуурч, шинэ жилийн арга хэмжээ нээж хөглөж байсан удаатай. Ер нь жил бүр л ямар нэг байдлаар хөгжилтэй зүйл тохиолддог доо.

-Хүүхэд байхдаа шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ. Догдлон хүлээдэг байв уу?
-Хүүхэд байхдаа бусдын адил л тэмдэглэдэг байсан. Чихэр, жимс ховор байсан болохоор ч тэр үү, тэсэн ядан хүлээдэг байлаа. Шинэ жил хамгийн аз жаргалтай баяр гэж боддог. Шинэ жилийг гацуур, чимэглэл, цаасан ууттай мандарин зэргээр төсөөлдөг байлаа.
-Шинэ жилийн сэтгэлд үлдсэн хамгийн гоё бэлгийг хэн өгч байсан бэ?
-Ээж минь Польш Улсаас гэрэл асдаг пүүз авчирч, шинэ жилийн бэлэг болгон өгч байсан юм. Шөнө унтаж байгаад сэрээд пүүзээ байна уу, үгүй юү гэж шалгадаг байсан. Тэр бэлэг сэтгэл зүрхэнд маань хамгийн тод үлдсэн байна.
-Урлагийнхан ихэвчлэн хүүхэд байхаасаа л сургуулийнхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцдог юм билээ. Таны хувьд голцуу ямар үүрэгтэй оролцдог байсан бэ. Бас өвлийн өвгөнөөс бэлэг авч байв уу?
-Би Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа дандаа алиалагч болж сургуулийнхаа шинэ жилд ордог байлаа. Харин ахлах ангиасаа шинэ жилийн баярын арга хэмжээг хөтөлдөг болсон. Тэгээд хүүхэд бүр нэг саа, нэг боодол хөвөн авчирч ангиа чимэглэдэг. Анги бүрээс нэг ханын сонин гаргаж шилдгийг нь тодруулдаг байв. Би 1993 онд гуравдугаар ангид ордог жилээ Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгээс сэдэвлэсэн “Би эндээс явахгүй” киноны Батын дүрд тоглож байсан. Тухайн кинонд телевизийн нэвтрүүлэгч Б.Цоодол, Ш.Бямбацогт нар тоглодог. Киноны “Сэтгэлийн үг” гэдэг дууг У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар дуулж байлаа. Тэр жилийн шинэ жилийн бэлгүүд огт мартагддаггүй. Сургуулийн оны шилдэг хүүхэд, Дүүргийн шилдэг хүүхдээр тодорч, бэлэг авсан. Мөн хотын урлаг, спорт, сурлагаар тэргүүлсэн хүүхдүүдийг шагнадаг Монгол дахь Оросын соёлын төвөөс улаан хуванцар савтай бэлэг авч байсан. Тухайн үед үнэхээр их баярласан.

-Хүүхэд байхдаа өвлийн өвгөн, цасан охин байдаг гэдэгт итгэдэг байсан уу?
-Сургуульд орохоос өмнө итгэдэг байсан. Харин сургуульд орсон цагаасаа өвлийн өвгөн, цасан охин байдагт итгэхээ больсон. Багаасаа сургуулийн шинэ жилд ордог байсан болохоор бэлтгэл дээр хэн нь өвлийн өвгөн, хэн нь цасан охин болж байгааг мэддэг байсан юм.
-Энэ жил шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх бодолтой байна вэ?
-Энэ жилийн хувьд бараг анх удаа арванхоёрдугаар сарыг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж байна. Урлагийнхан ер нь арванхоёрдугаар сард түмэн олноо баярлуулах гээд өдөр, шөнөгүй завгүй явдаг. Гэр бүлийнхэнтэйгээ он гаргаагүй жил олон шүү. Харин энэ жил хайртай хүмүүсдээ хоол хийж өгч, халуун ам бүлээрээ шинэ оноо сайхан угтахаар төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай.
-Баярлалаа. Танай сайтын уншигчдад шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

| “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Э.ЦОЛМОНБАЯР: Ээжийн бэлэглэсэн пүүз сэтгэлд хамгийн тод үлдсэн |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |