-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны аав бол 1980-аад оны Монголын хүүрнэл зохиолын ертөнц дэх онцгой содон төлөөлөгч мөнөөс мөн. Тухайлбал, “Тавиул”, "Сармагчин бол сармагчин", “Хоёр зуун дөчин хоёр”, “Зуун жил”, ”Хөх туурийн тал” өгүүллэгүүд нь одоо ч уншигчдыг байлдан дагуулсаар байна. Үүнээс гадна “Хүн гөрөөс” жүжгийг нь энэ жил тайзнаа дахин амилууллаа. Мөн таны аав П.Баярсайхан зохиолчийн тухай уран бүтээлчдийн дурсамжаас бүтсэн ном хэвлэлтээс саяхан гарлаа. Тиймээс хоёулаа шинэ номын тухай яриагаараа ярилцлагаа эхлэх үү?
-Баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Аавын минь тухай “Ертөнцийн хүн” гээд ном хэвлэлтээс гарлаа. Энэ номыг эрхлэн гаргаж өгсөн бүх хүнд баярлаж байна. Хаа холын Америкт байгаа ээж маань хүртэл баярлаад, нүдэндээ нулимстай сууна гэсэн.
-П.Баярсайхан гэдэг хүнийг уран бүтээлээр нь монголчууд мэднэ. Харин хувь талаасаа ямар хүн байсан бэ. Ууртай эсвэл тайван, дөлгөөн ч гэдэг юм уу. Зан араншингийн хувьд ер нь ямар хүн байсан юм бол?
-Аав минь шулуун, шударга зантай, ноён нуруутай, түшиг тулгууртай хүн байлаа. Хаана ч байсан өөрийнхөөрөө л байдаг. Үүнээс гадна их цэвэрхэн хувцасладаг. Өөртөө болон гэр бүлийнхэндээ их анхаарал хандуулна. Манай гэр бүлийн өрхийн тэргүүн болохоор аавын үг хууль, цааз л гэсэн үг. Бид хэлснийг нь ягштал дагаж мөрддөг байсан даа. Аавыг зохиолоо бичээд сууж байхад манай гэрийнхэн чимээгүй болоод өрөө, өрөөндөө ордог байв. Энэ нь аавынхаа орон зайг хүндэтгэж буй хэрэг л дээ. Ер нь аавыг гаднаас харахад ууртай, ширүүн хүн шиг боловч их зөөлөн сэтгэлтэй хүн байсан.

-Танд аавтайгаа хамт бүтээсэн олон сайхан дурсамж бий нь мэдээж. Дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Аавтайгаа өнгөрүүлсэн олон дурсамж байлгүй яах вэ. Тэр сайхан дурсамжууд зүрхний гүнд хадгалагдаж байна. Дурсамжуудаа эргэн санахаар аав минь амьд миний хажууд байгаа юм шиг санагддаг. Аавын эзгүй хоосон орон зайг дурсамжууд минь нөхөж, сэтгэлийг минь тайтгаруулдаг даа.
Миний сэтгэлд үлдсэн аавын хэд хэдэн дүр зураг бий. Аав том өрөөнд кресло сандалд тухлан суугаад тамхи аажуухан сорж, морин хийлч Ёо Ёо Магийн классик хөгжим сонсон бодлогоширдог байв
Би энэ ертөнцийн аав болгоныг аав шигээ санадаг. Аав бүгдийг мэддэг, юу ч асуусан хариулдаг байлаа. Мөн гэр орны эвдэрсэн бүх зүйлийг засна. Индүү, хаалганы цоож, угаалтуур гээд засахгүй юм гэж үгүй. Үүнээс гадна тухайн үед монголчуудын үзэх дуртай “Дөрвөн бэрх, “Агшин” гээд асуулт хариултын тэмцээнд албан газраараа ороход аав тус бүрд нь түрүүлсэн. Тэгээд хамгийн том шагнал болох бичгийн машинаар шагнуулж байв. Тэр бичгийн машинаараа аав минь олон зохиол, бүтээлээ туурвисан даа. Миний сэтгэлд үлдсэн аавын хэд хэдэн дүр зураг бий. Аав том өрөөнд кресло сандалд тухлан суугаад тамхи аажуухан сорж, морин хийлч Ёо Ёо Магийн классик хөгжим сонсон бодлогоширдог байв. Мөн ээж их сайхан аялгуутай хөгжмийн цомог өгснийг аав чимээгүй сууж, сонсдог байсан.

Намайг жаахан байхад аав биднийг дагуулаад Найрамдал тийш зусланд их гарна. Зуны дулаахан, нартай өглөө горхины дэргэд очиж, хамт нүүр гараа угааж байлаа. Энэ дурсамж одоо ч амьд халуун санагддаг. Тухайн үед модод нов ногоон байв. Намайг өндийгөөд хартал навчин чөлөөгөөр нарны гэрэл тусаж, аав над руу инээмсэглэн харж байлаа. Энэ дүр зургийг аавыгаа бурхан болсноос нь хойш зүүдэндээ олон харж байсан. Тиймээс бодит дурсамж уу, сэтгэлийн бүтээл үү гэдгийг ялгахад бэрх болжээ.
-Ээж, аав хоёр нь хэрхэн, яаж танилцаж байсан бол. Танд энэ тухай мэдээж ярьсан байх?
-Шүлэг, яруу найраг бичдэг хүмүүсийн нэг удаагийн уулзалтын үеэр танилцсан гэсэн. Тухайн үед ээж “Эрвээхэй” гэдэг шүлэг уншиж, аав харин “Ямар сайхан шүлгээ вэ” хэмээн бодож суусан юм билээ. Энэ уулзалтаар аав, ээж хоёр танилцаж дотноссон байдаг. Түүнээс хойш аав яруу найрагч Д.Нямаа ахтай хамт ээжийнд очсон гэнэ лээ. Ээж зочдодоо хар шөл хийж өгч л дээ. Гэтэл Д.Нямаа ах “Чи энэ эмэгтэйг гэргийгээ болгоно шүү” гэсэн гэдэг. Үүнээс гадна нэг сонирхолтой зүйл ярихад, аав, ээж хоёр орой болгон салхинд гарч алхдаг байж л дээ. Нэг ийнхүү алхаж явахдаа ээж “Нүд, чихээ дарсан гурван сармагчин” гээд ярьжээ. Тэд “Яагаад нүд, чихээ дарсан юм бол” гэж ярилцахаар гэртээ орсон гэсэн. Гэтэл аав ээжийг тэврэн үнсээд “Надад нэг санаа төрлөө” гэж байсан гэдэг. Түүнээс хойш удалгүй аав минь “Сармагчин бол сармагчин” өгүүллэгээ бичсэн байдаг.
-Та ээжийнхээ талаар яриа дэлгэж болох уу. Шүлэг, зохиол бичдэг хүн байв уу?
-Ээжийг маань Сосорын Энхтуул гэдэг. Математикч мэргэжилтэй, олон жил багшилсан. Мөн Шинжлэх ухааны академид ажиллаж байсан. Одоо Америкт амьдарч байна. Тэндээ хүмүүсийн сэтгэл, гэгээрэлд тусахуйц сургалтууд зохион байгуулж байгаа.
-Үүнээс гадна аавтай нь хамт ажиллаж байсан хүмүүсээс дурсамж их сонсож байв уу?
-Аавын тухай дурсамжуудаас бүтсэн “Ертөнцийн хүн” гээд номын нээлтэд оролцсон эгчээс дурсамж сонссон. Тэр хүн аавын ажиллаж байсан редакцын ганц эмэгтэй нь байж. Халуун, хүйтний аль ч улиралд цагаан голдуу хувцас өмсөж явдаг байж. Тэгсэн аав “За, миний дүү эмэгтэй хүн байна. Энэ олон эрчүүдийн дунд хувцас өөр, аятайхан байвал зүгээр юм уу” гээд тэр эмэгтэйг дагуулан дэлгүүр орж хувцас авч өгсөн гэсэн. Энэ нь хамт ажиллаж байсан хүмүүст нь өндөр сэтгэгдэл үлдээсэн гэдэг юм билээ.

-Аавын тань үзэл, бодол бүтээлүүдэд нь нэлээд туссан юм шиг санагддаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?
-Аавын ертөнцийг харах үзэл бодол тодорхой хэмжээгээр бүтээлүүдээр нь дамжигдан явж байгаа байх. Би аавыг аливаа зүйлийг олон талаас нь хардаг философилог хүн байж гэж хардаг. Жишээлбэл энэ онд “Хүн гөрөөс” жүжиг тайзнаа дахин амилж, үзэгчдийн хүртээл боллоо. Энэ жүжгийг би ханьтайгаа очиж үзсэн. Их гоё санагдсан. Драмын жүжгийг бага тайзны театрт үзэх гайхамшигтай байдаг юм билээ. Чадварлаг жүжигчдийн торгон мэдрэмж бүхий хувирлыг дэргэдээс нь үзэж, уран найруулгын өнгө аяс бүрийг гүн мэдэрч, тайзан дотор өөрөө орж хамт аялаад хоёр цаг ертөнцөөс тасарсан даа. Энэ жүжигт хүнээс гарах зан араншинг аягүй сонин, энгийн байдлаар гаргаж ирсэн байдаг. “Хүн гөрөөс” жүжгийг үзээд ямар агуу том авьяас, яасан сонин арга барил вэ гэж бодсон. Ер нь аавын зохиолуудыг уншиж дуусахаар яагаад ч юм гүн бодлогошролд ороод байдаг даа.
-Аав нь ном, сонин цуглуулж уншихаас гадна өөр ямар нэг хоббитой байсан уу?
-Загасанд явах их дуртай байсан. Нэг явахаараа цагийн баримжаа байхгүй алга болчихно шүү дээ. Хүмүүсийн ярьснаар аавыг тухайн голын хаана, ямар булан тохиод загас элбэг байгааг мэддэг байсан гэж ярьдаг. Аав минь их сургуулиа төгсөөд л Монголын Үндэсний радиод орж, насан эцэслэтлээ ажиллаж, хөдөлмөрлөсөн дөө.
-Тухайн үед аавтай нь хамт танайд үе, тэнгийн уран бүтээлчид болон ажлынхан нь их ирдэг байсан байх. Ер нь аав тань юуны тухай ихэвчлэн ярьдаг байсан бэ?
-Тэгэлгүй яах вэ. Олон хүн ирнэ. Нэрлээд хэлбэл дуусашгүй юм болох байх. Нэг өдөр аав найзуудтайгаа сонирхолтой яриа өрнүүлж суусан. Юуны талаар вэ гэхээр үхлийн тухай л даа. Тэд “Хүн амиа егүүтгэнэ гэдэг өөрийнхөө эд, эс болгоныг алж байна гэсэн үг. Тэр эд, эс эрхтэн болгоноо амьгүй болгож байгаа нь ямар хатуу үйлдэл вэ. Үүнийг бодоод үзэхээр өөрийгөө хөнөөгөөд байгаа юм биш өчнөөн олон, тоо томшгүй зүйлсийг устгаж буй аймшиг” гэж ярьж байсан нь санаанд тод үлджээ. Мөн аав найзуудтайгаа шатар их тоглодог байв.
.jpg)
Намайг 21 настай байхад аав бурхны оронд очихоор явсан. Тухайн үед би Америкт оюутан байсан. Хол байсан болохоор ч тэр үү үнэхээр хэцүү, зүрх сэтгэл урагдаж байгаа юм шиг л. Үүнээс хойш аавыгаа бодоогүй ганц ч өдөр байгаагүй. Дандаа л бодож, санаж, заримдаа уйлна. Ээжийн маань ээж, миний эмээ Чулууны Алгаа гэж хүн байсан. Монголын гарын таван хуруунд багтах эмэгтэй зохиолчдын нэг байсан гэдэг. Эмээгийн зохиолууд их сайхан. Тэр дундаа богино өгүүллэгүүд нь кино уран бүтээл болгочихмоор. Тухайлбал, “Хөтөлгөө морьтой хүүхэн”, “Хилэн хар морьт”, “Хотгойдын хээр”, “Хөөрхөн халиун”, “Хулгар хээрийн дууль” зэрэг өгүүллэг нь сайхан шүү.
-Аавыг тань Төрийн шагналт Дарма Батбаяр гуайтай их ойр байсан гэж сонссон. Энэ талаар дурсамж мэдэх үү?
-Тийм ээ. Үнэхээр ойрхон байсан шүү. Багшийгаа их хайрлаж, хүндэтгэж явдаг байсан. Гэр ч ойрхон байсан болохоор ойр, ойрхон яваад очно. Багштайгаа ном, зохиол ярьж, шатар их тоглодог байсан.
Аав минь их энгийн хүн байсан даа. Би Америкт сурч, хөдөлмөрлөж яваад арав гаруй жилийг аавтайгаа хамт өнгөрөөж чадаагүй. Намайг Америкт байхад Монголоос гэр бүлийн зураг явуулж байсан. Бараг аавыг бурхан болохоос нэг жилийн өмнө санагдаж байна. Нэг өдрийг өнгөрөөж байгаа гэр бүлийн зураг. Гэхдээ хүний амьдралын утга учир юу юм гэдгийг харуулсан байв. Эцсийн эцэст элэг бүтэн, аз жаргалтай байж, дурсамж бүтээх нь амьдралын утга учир юм байна. Хэдийгээр аав минь богино насласан ч олон сайхан дурсамж, зохиол бүтээл туурвижээ.

| ЗОХИОЛЧ П.БАЯРСАЙХАНЫ ОХИН БӨРТ-ҮЖИН: Аавынхаа "Хүн гөрөөс" жүжгийг үзээд ямар агуу авьяас вэ гэж биширч байлаа |
|
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |