• Өнөөдөр 2025-09-12

ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ НАС АХАР БОЛНО

Аргын тооллын: 2024-01-12, Баасан гараг

Наран ургах шингэх: 08:39-17:21

Үс засуулбал: Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. 
-Билгийн тооллын шинийн 1, хөхөгчин гахай өдөр, элдэв тэнгэртэн-20 одтой, огторгуй суудалтай, 8 цагаан мэнгэтэй, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:21.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, нохой авах, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, ном сонсох, даллага авах, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.

ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ НАС АХАР БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188