• Өнөөдөр 2026-08-17

“ОВГОР” уран сайхны кино аравдугаар сард үзэгчдийн хүртээл болно

           “Хүч чадал, хүн чанараас эхэлнэ”
 
       Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээл намрын дэлгэцнээ нэмэгдэх гэж байна. “Хан хуур” пикчерсийн бүтээл “Овгор” уран сайхны киног 2026 оны аравдугаар сард нээхээр төлөвлөжээ. Уг кино нь 1980-аад оны Монгол орны нийгэм, ахуй амьдралын өнгө төрхийг харуулахын зэрэгцээ хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, амьдралын сонголтын үнэ цэнийг өгүүлжээ.
 
 
Киноны гол дүрүүдэд Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэр хүндтэй бүтээлчид болох Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар тогложээ. Тэд дөрвүүлээ нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран ажиллаж буйгаараа онцлог юм. 

“ОВГОР” уран сайхны кино аравдугаар сард үзэгчдийн хүртээл болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188