• Өнөөдөр 2026-08-08

Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт өнөөдөр болно

2026-06-18,   320

     Улсын Филармони болон "Нюанс" хамтлагийн гоцлол дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянз болон "Монгол" цомгийн нээлт өнөөдөр Улсын филармонийн концертын их танхимд 18:00 цагаас болно.

  Тус пянз нь Монголын домог болсон хөгжмийн зохиолчдын аялгууг нь хийсэн томоохон бүтээлүүдээс сонгон, Морин хуурын чуулгатай хамтран мэргэжлийн уран бүтээлчийн дуулсан дуунуудаас бүрдэж байгаа гэдгээрээ онцлог юм. Тухайлбал, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Аав ээж хоёр минь", "Өнө мөнх эх орон", С.Гончигсумлаа хөгжмийн зохиолчийн "Жаргаах зүрхэн" тэргүүтэй томоохон уран бүтээл  багтсан байна.

Пянзны нээлтийн үеэр дуучин Д.Дүйнхэржав  бүтээлүүдээсээ дуулж, ирсэн үзэгчдэдээ хүргэх юм. 

 

 


Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт өнөөдөр болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188