• Өнөөдөр 2026-04-23

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

2026-04-21,   174

           “Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны кинонд жүжигчин Ч.Түвшинтөгс продюсероор ажилласны зэрэгцээ гол дүр бүтээжээ. Түүний хувьд “Зэв” фильмийн “Гэгээн учрал”, “Red point media”-гийн “Үүрдийн хайр” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнчлэн түүнийг найруулагч Б.Амарсайханы “Орлон тоглогч” олон ангит киноны Хосоо, “Боловсрол суваг” телевизийн “Надад ирээгүй хайр” олон ангит киноны Алдарын дүрээр нь үзэгчид андахгүй. Тэрбээр хамгийн сүүлд найруулагч Т.Алтантуяагийн “No drug” цувралаар мөн үзэгчидтэй “уулзсан”. Тэгвэл энэ удаа “МАД” уран сайхны кинонд цоо шинэ дүр төрхөөр дэлгэцнээ гарах гэж байна.
 

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188