• Өнөөдөр 2026-04-14

"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно

       XIX зууны сонгодог балетын хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан, Австрийн нэрт хөгжмийн зохиолч Л.Минкусын мэндэлсний 200 жилийн ойд зориулан “Дон Кихот” балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдээр буюу дөрөвдүгээр сарын 18, 19-нд тоглохоор болжээ.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет,

Хөгжим: Л.Минкус
Цомнол: Сервантесийн зохиолоор
Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА
Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
Ерөнхий зураач: Ц.Зориг, Г.Ганбаатар УГЗ
Хөтлөх найруулагч: Т.Ганбаяр
 
       Балетмейстер М.Петипа М.Сервантесын алдарт “Дон Кихот” зохиолоос сэдэвлэн “Дон Кихот” балетыг тавих төсөл боловсруулан хөгжмийн зохиолч Л.Минкусээр хөгжим бичүүлсэн нь амжилттай болж, өдгөө балетын урлагийн хаан гэгдэх болжээ. Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан ба Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстраар АЖ, ТШ, ХБ Б.Жамъяндагва анх ажилласан. Тус балетыг 2002 оны арванхоёрдугаар сарын 14-нд сэргээн  тавьсан түүхтэй.
 
   Л.Минкус “Дон Кихот” балет нь дэлхийн алдартай  бүтээлүүдийн нэг  аж. Тус балетыг  бүтээхдээ  Л.Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөнөөрөө  онцлог юм. 
 
       Өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэн элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) хайртыг аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдана. Сэтгэлт хосууд охиноо баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн байна. Ноён Кихот тэднийг аврахаар шийднэ. Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгана. Олон бүгдээрээ Кихотод талархал илэрхийлэн үлдэнэ.

"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188