• Өнөөдөр 2026-03-16

"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна

          “Про” театр Оросын театрын холбоотой хамтран ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, Орос Улсын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа үзэгчдийн хүртээл болгосон.
 
   Тэгвэл энэхүү уран бүтээлийг үзэгчдийн хүсэлтээр энэ оны гуравдугаар сарын 20, 21, 22-нд дахин толилуулахаар болжээ. 
“Түүний буруу” жүжгийн тасалбарыг https://ticket.mn/event/2879 холбоосоор худалдан авах боломжтой. 
     Түүнчлэн “Про” театрынхан үргэлжлүүлэн гуравдугаар сарын 27, 28, 29-нд Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг, дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээ тус тус тоглох юм.
 
"Сүүлчийн бороо” жүжгийн тасалбарыг https://ticket.mn/event/2513 холбоосоор, “Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг https://ticket.mn/event/2235 холбоосоор худалдан авах боломжтой.

"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188