• Өнөөдөр 2026-02-24

Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно

                       Дуучин Б.Баярцэцэг, Б.Маралжингоо, Э.Агиймаа нар хамтран тоглолт хийхээр товоо зарлажээ. Тэдний хамтарсан  “Ганцхан удаа” тоглолт энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны 19:00 цагаас “АСА арена”-д болох байна. Тоглолтын  тасалбар 99.000, 150.000 төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn-ээр борлуулагдаж байна. Өөрсдийн гэсэн өнгө төрх, имиж, өвөрмөц дуу хоолой, донж маягтай уран бүтээлчид гэдгээр нь бид тэднийг андахгүйгээс гадна олон сайхан хит дууг нь сонсох дуртай билээ. Тэгвэл тэрхүү хитүүд, мөн тэд хэрхэн хоршиж дуулахыг тэдний тоглолтоос үзэх байна.

Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188