• Өнөөдөр 2026-02-23

"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно

                 Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг 2025 оны арваннэгдүгээр сард үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл тус жүжгийг 2026 оны хоёрдугаар сарын 28-наас шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин тоглох гэж байна.
    “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг анх 1988 онд найруулагч Э.Санчигдан тайзнаа амилуулж байсан бол 2015 онд Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж найруулан олны хүртээл болгожээ. Харин энэ удаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулснаар үзэгчдэд хүрч буй юм.
 
“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн уран бүтээлчид:
 
Зохиолч- Б.Лхагвасүрэн /Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ, АУЗ/
Зохиолыг шинэтгэн бичсэн- Я.Баяраа
Ерөнхий найруулагч- Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/
Уран сайхны удирдагч- Б.Хишигзаяа /СТА/
Ерөнхий зураач- Т.Ганхуяг /УГЗ/
Хувцасны зураач – Г.Сонор
Хөгжмийн зохиолч- Б.Чинбат /УГЗ/
Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч – Г.Ган-Очир /СТА/
Гэрлийн найруулагч- Я.Батсайхан /СТА/
Дууны найруулагч- Т.Майдаржав /СТА/
Туслах найруулагч- Б.Амаржаргал

"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188