Skyscraper нь 2018 онд үзэгчдийн хүртээл болсон Америкийн адал явдалт, тулаант кино юм. Өндөр барилга, гал түймэр, тэсрэлт зэрэг нь кино урлагт олонтаа давтагддаг сэдэв. Гэвч “Skyscraper” кино нь энэ нийтлэг дүрслэлийн цаана хүн ямар үед үнэхээр тэсвэртэй, зоригтой болдгийг харуулснаараа анхаарал татсан. Ган, шил, технологийн гайхамшиг болсон барилга бус, харин хүн өөрөө ямар эмзэг атлаа ямар хүчтэй оршихуй вэ гэдгийг энэ кино өгүүлдэг.
Энэ киног сонгон тэмдэглэл бичих болсон гол шалтгаан нь баатарлаг дүрийг төгс хүнээр бус, алдаатай, шархтай, айдастай хүний өнцгөөс харуулсан явдал юм. Нэг хөлөө алдсан, өнгөрсөн амьдралын гэмшилтэй ч гэр бүлээ хамгаалахын төлөө ганцаараа босож чаддаг эцгийн дүр өнөө цагийн үзэгчдэд илүү ойр, бодит санагдана. Түүнчлэн орчин үеийн технологид хэт итгэх хүний хандлага, төгс систем ч хүний шунал, урвалтаас болж хэрхэн сүйрдгийг харуулсан нь бодож эргэцүүлэх сэдэл төрүүлдэг. Тиймээс “Skyscraper” нь зүгээр нэг адал явдалт, тулаант кино биш, харин айдас, итгэл, гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлдэг бүтээл гэж үзэн энэхүү тэмдэглэлийг бичихээр сонгосон юм.

Уг кино нь 2018 оны долдугаар сарын 2-нд Бээжинд нээлтээ хийж, долдугаар сарын 13-нд АНУ-д гарсан. Тус кино нь Роусон Маршалл Тёрбер болон Двейн Жонсон нарын хоёр дахь хамтын бүтээл юм. Эхнийх нь 2016 оны Central Intelligence буюу инээдмийн кино байсан бол Skyscraper нь эр зориг, гэр бүл, авралын тухай өгүүлдэг. 125 сая ам долларын төсөвтэй энэ бүтээл нь дэлхий даяар 304 сая ам долларын орлого олсон нь хөрөнгө оруулалтын хувьд амжилттайд тооцогддог.
Skyscraper нь шинэ технологийн өндөр түвшинд баригдсан Хонконгийн тэнгэр баганадсан барилгад үйл явдал өрнөнө. Двейн Жонсон хуучин FBI-ийн агент Уил Сойер-ийн дүрийг бүтээдэг бөгөөд түүний гэр бүл террористуудын гарт баригдан, галд шатаж буй барилгаас хэрхэн амьд үлдэх нь киноны гол үйл явдал юм.
Дэлхийн хамгийн өндөр, хамгийн ухаалаг, аюулгүй барилга гэгдэх Сувдан Луу барилга нь Хонконгийн тэнгэрийг зүсэн сүндэрлэнэ. Галд шатахгүй, гаднаас халдах боломжгүй технологийн гайхамшиг болсон энэ барилга хүн төрөлхтөний бахархал мэт харагдана. Гэвч төгс төгөлдөр зүйл гэдэг хамгийн эмзэг байдаг гэдгийг харуулсан.
Гол дүрийн жүжигчин Уил Сойер бол FBI агентлагын хуучин тусгай ажилтан байсан бөгөөд дайнд нэг хөлөө алдсан. Тэр эхнэр хоёр хүүхдийн хамт шинэ амьдрал эхлүүлэхээр тус барилгад ирнэ. Гэвч хэсэгхэн хоромд бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. Муу залуус барилгын системийг хакердан хамаг гал унтраах ус агааржуулалтыг унтрааж, гал гарган барилгыг тэр чигтээ “тамын тогоо” болгон хувиргана.
Тус барилгад болсон осол зүгээр нэг осол байгаагүй. Ашиг хонжоо, шунал хүсэлдээ автсан террористууд барилгыг бүсэлж, нэгэн чухал файлыг авахын тулд барилгын эзнийг барьцаалах гэж оролдсноор эхэлсэн байдаг. Тэгтэл гол дүрийн жүжигчинийг энэ бүхний буруутан шиг хаа сайгүй хэвлэл мэдээлэлээр цацаад, цагдаа болон хамгаалалтын албаныханд хөөгддөг. Хэн ч түүнд итгэхгүй байсан болохоор тэрээр ганцаараа зэвсэггүй, асар өндөр барилгын гадна талаас дотогш нэвтрэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Тэрбээр муу залуустай тулалдаж байхдаа хөл нь улам ихээр өвдөж, ядарсан ч хайртай хүмүүсээ аврахын тулд юу ч хийхээс буцахгүй гэсэн бодол л түүнийг цааш түлхэж байлаа. Эцэст нь гал хамгийн дээд давхартаа хүрч үхэл амьдралын заагт ирэхэд авхаалж самбаа, хурц мэргэн ухаанаараа энэ бүхнийг даван туулдаг. Skyscraper бол зүгээр нэг сүйрлийн тухай кино биш, энэ бол айдас дундаас босож ирэх тэсвэр тэвчээр, гэр бүл гэх оршихуйн үнэ цэнийн тухай юм.
| ТЭНГЭРТ ТУЛСАН АЮУЛ: “SKYSCRAPER” КИНОНООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |