Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их сургуультай хамтран “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол, практи кийн бага хурлыг өнөөдөр /2026.12.05/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хурлыг Улсын Их Хурлын гишүүн тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлэв. Үндэсний аюулгүй байдлыг бүс нутаг болон олон улсын хэмжээнд баталгаажуулах, цаашлаад улс орны хөгжлийг бий болгоход гадаад харилцааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зорилгын нэг гэдгийг тэрбээр тодотгов.
Өнөө цагт аль ч улс орон дангаараа аюулгүй байх боломжгүй нөхцөл байдалд хүрч, гадаад харилцааны уламжлалт харилцааны хөрс суурь өөрчлөгдсөн. Олон улсын ээдрээтэй, тодорхойгүй нөхцөл байдал урт хугацаанд үргэлжлэхээр байна. Нэгдүгээрт, олон улсын харилцаанд туйлшрах хандлага, үндсэрхэг үзэл, улс гүрнүүдийн сонирхлын зөрчил идэвхжиж, аюулгүй байдлын дэг журмын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй, шинэ том нэгдлүүд бий болж, хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалтууд хийгдэж байна.
Ийм нөхцөл байдалд Монгол Улс “нээлттэй”, “олон талт”, “тэнцвэртэй” гадаад бодлогоо тууштай баримтлахын зэрэгцээ хоёр хөрштэйгөө нөхцөл байдлаа зохистой хэлбэрээр ойлголцож, ухаалаг бодлогоор эдийн засаг, хамтын ажиллагааны харилцаагаа өргөжүүлж бэхжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээлээ.
Өнөөдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд өнөө цагт өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, мэдээллийг цаг үетэйгээ нийцүүлэн илүү судалгаа тооцоотой, бодитойгоор дүгнэх, Монгол Улсын гадаад бодлогод тулгарч байгаа шинэ сорилт, тулгарч байгаа асуудлыг зөвөөр үнэлж, бодлогоо боловсруулахыг шаардаж буйг Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.
Энэ ч үүднээсээ онол практикийн эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын гадаад бодлогыг олон талаас нь хэлэлцэн түүний шинэ сорилт, ололтын талаар судлаачдын байр суурийг сонсож, хэлэлцэх боломж бүрдэнэ гэж харж байгаагаа тэрбээр илэрхийлээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Мөнхтөр уламжлав.
Уг мэндчилгээнд, өмнөх бага хурлаас хойш бараг бүтэн жил өнгөрсөн нь түүхийн их эргэлтэд багахан хугацаа боловч дэлхий дахин, бүс нутагт олон үйл явдал болж өнгөрлөө. Ингэхдээ урьдын адил ээдрээтэй, цаашид хэрхэн өрнөж, ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй хэвээр байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засаг санхүүгийн хүндрэл зэрэг сорилтууд үргэлжилж, ойрын ирээдүйд арилах, жигдрэх магадлал төдий л харагдахгүй байгааг судлаачид тэмдэглэж байна.
Ийм ээдрээ, сорилттой цаг үед гадаад бодлогын нэгдмэл байдлаа хадгалж, гадаад харилцаа ямар нэг удаашрал, сааталгүй, хэвийн үргэлжилж, Монгол төрийн Алтан аргамж бат бөх хэвээр байгааг нотлон хэлье.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын зарчмууд алсыг харсан, холч ухааны тусгал болох нь улам батлагдсаар байна. Эдгээрийг идэвхтэй, бүтээлч ажиллагаагаар тууштай хэрэгжүүлж байгаа.
Харилцаа, хамтын ажиллагааны эрчтэй өрнөл дунд Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр хангагдаж байгааг онцолмоор байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-д ажлын айлчлал хийж, гурван улсын төрийн тэргүүний уулзалт гурван жил завсарлаад дахин зохион байгуулагдлаа. Турк улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекистан, Киргизстантай иж бүрэн түншлэл тогтоов. Төв Азийн орнуудтай хэсэг хугацаанд орхигдуулсан харилцаагаа сэргээж буй нь гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, үйл ажиллагааныхаа орон зайг тэлэх, бүс нутагтаа идэвхтэй байх зорилгоос үүдэлтэй. Идэвх гэдэг ойлголтыг гадаад бодлогоо хэрэгжүүлж буй нэг арга хэлбэр төдийгүй цаашид баримтлах зарчим болохуйц хэмжээнд хэлбэржүүлэхийг зорьж байна хэмээн дурджээ. Бага хурал үдээс хойш панел хэлэлцүүлгээр үргэлжилж, оролцогч эрдэмтэн судлаачид, аюулгүй байдлын шинжээч, дипломатч, судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Тус бага хурлаас гарсан зөвлөмж, үр дүн шийдвэр гаргах үндэс болно гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хурлын өмнө онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа |
|
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |