• Өнөөдөр 2025-12-16

Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ

2025-12-16,   255

       “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Австри Улсад амжилттай боллоо.

 
     Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг Монголчуудын өөрсдийн дэглэн найруулсан бүжгээрээ дөрөвдүгээр байрт шалгарч, финалын цом гардсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орнуудын дэглээчдийн дараа эрэмбэлэгдсэн нь монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ боллоо.
 
      Уг бүжиг нь “Agape – When Love Dances” нэртэй бөгөөд дэглээчид Д.Батсайхан, Н.Онондарь нарын бүтээл юм. “Star” хамтлагийн 16 тамирчин энэхүү бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд, хүчтэй өрсөлдөөн дунд амжилттай гүйцэтгэлээ.
 
     Сүүлийн жилүүдэд “Star” хамтлагийн бүжигчид эх орноо дэлхийн хэмжээнд сурталчилж, монгол хүний уран сэтгэлгээ, бүжгийн ур чадварыг олон улсад таниулсаар байна. Тодруулбал, өнгөрсөн жил “Монголын хийморь” нэртэй бүжгээр мөн дөрөвдүгээр байрт шалгарч, Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) YouTube сувгаар үзэлтээрээ тэргүүлсэн нь Монголын өв соёлыг дэлхийд сурталчилсан томоохон амжилт болсон юм.
 
     Түүнчлэн энэ онд “Star” хамтлаг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн дөрөвдүгээр байр эзэлсэн ХБНГУ-ын C зэрэглэлийн хамтлагтай “DJ and Dance Journey” бүжгээр түрээсийн гэрээ зурж, хамтын ажиллагааг эхлүүлсэн нь монгол хүний оюуны бүтээл олон улсын зах зээлд гарч эхэлсний бодит жишээ болж байна.

Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188