• Өнөөдөр 2025-12-10

"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо

      Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2026” наадам болж, шилдгүүдээ тодруулжээ. 37 дахь жилдээ болсон энэхүү наадмын 25 дахь “Топ модель”-оор загвар өмсөгч Т.Баярцэцэг тодорчээ. Түүний хувьд  “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч болсноор 2014 онд эх орноо төлөөлөн оролцож байсан юм.
 
    Т.Батцэцэг Топ модель болсныхоо дараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Үргэлж дэмжиж ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Ээж ээ, бид чадлаа. Та минь дээрээс хараад адислаж байгаа байх. Ийм сайхан аав, ээжийн охин болж төрсөн би их азтай хүн юм. Та хоёртоо баярлалаа. Хайртай шүү” гэжээ. “Гоёл-2026” наадмын загварын долоо хоног энэ сарын 5, 6-нд болсон бол гала тоглолтоо 8-нд зохион байгуулжээ.
 
Ташрамд дурдахад, энэхүү наадмын сүүлийн таван  топ моделиор “Гоёл-2023”-ын топ моделиор Б.Баярцацрал, “Гоёл-2024”-өөр А.Сайхантамир, “Гоёл-2025”-аар А.Хулан тодорсон нь отгон нь Т.Батцэцэг болж байна.

"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188