• Өнөөдөр 2025-12-04

"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно

        Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдана. Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
 
Өчигдрөөс эхлэн наадамд нэр дэвшигчдийн нэрсийг зарлаж эхэллээ. “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагналд,
 
Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Т.Тулга
Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк
Боксын ДАШТ-ий мөнгөн медальт А.Баттулга
Дугуйт цанын Азийн цомын хүрэл медальт, БНСУ-ын аварга, “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадамд гүйлтийн цанаар өрсөлдөх Б.Ачбадрах
Гимнастикийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний харайлтын төрөлд IV байр эзэлсэн Д.Энхтүвшин нарын 11 шилдэг тамирчин нэр дэвшээд байна.
Эмэгтэй тамирчдаас,
 
Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, "Душанбе" "Улаанбаатар-2025" Их дуулгын аварга Б.Ганхайч
Боксын ДАШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг
Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, Т.Алтжин, Т.Энхжин нарын 12 тамирчин нэр дэвшсэн байна.
Харин шилдэг багийн төрөлд 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийнхан тэргүүтэй баг тамирчид нэр дэвшжээ.

"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188