• Өнөөдөр 2024-05-11

Баян Монгол чуулгын уран бүтээлчдийн "Movie Swing Concert" энэ сарын 13-нд болно

2024-01-10,   204

Баян Монгол чуулгын уран бүтээлчид "Movie Swing Concert"-ийг тоглохоор болжээ. Тодруулбал, дуучин Б.Дэлгэрбаяр, Б.Одмандах, Ү.Уртнасан, Б.Номин нарын хамтарсан уран бүтээлийн тоглолт бөгөөд Төрийн соёрхолт, удирдаач С.Саруул-Од оролцох юм байна. Тоглолт Улсын филирмонийн концертын их танхимд энэ сарын 13-нд 18:00 цагаас болох юм. Тус тоглолтоор Oscar-н шагналт болон дэлхийн шилдэг киноны хөгжмүүд эгшиглэх байна.

Дуучин Б.Одмандахын хувьд 2015 онд Хөгжим Бүжгийн Коллежийг Флейт хөгжимчнөөр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг дуурийн дуулаач мэргэжлээр тус тус төгсжээ. 2012 онд Uinverse Best Songs нэвтрүүлгийн шилдэг оролцогч, 2018 онд Voice of Mongolia шоунд амжилттай оролцсон бөгөөд Улсын Филармонийн Морин хуурын чуулгад флейт хөгжимчнөөр ажиллаж байна.

"Movie Swing Concert"-д дуучин Б.Одмандах A Star is Born – Shallow, The Greatest Showman – This is me зэрэг бүтээлүүдийг дуулна.

 


Баян Монгол чуулгын уран бүтээлчдийн "Movie Swing Concert" энэ сарын 13-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188