
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Мөнхбаярын Анударь гэдэг. Ойрын зорилго маань гэвэл Японд Улсад суралцах байгаа.
.jpg)
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хотын хүүхэд байгаа.
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо 18 настай.
.jpg)
-Аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?
-Саяхан өнгөрсөн хавар зургадугаар сард “Шинэ Монгол” сургуулийн 12-р ангийг төгссөн. Одоо МУИС-ийн Олон улсын харилцааны нэгдүгээр курсийн оюутан болсон байгаа.
.jpg)
-Одоо аль клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
- Би “Shinki” гэдэг нэртэй кэндо-гийн клубт Нямжав багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.

-Яагаад тулааны урлаг, тэр тусмаа кэндо-гийн спортоор сонирхож хичээллэх болов?
-Яагаад тулааны урлаг тэр тусмаа кэндо-гийн урлагаар хичээллэх болсон бэ гэвэл би багаасаа буу, сэлэм, машин, тэргээр тоглох дуртай охин байсан. Кэндо-гоор хичээллэхийн өмнө туялзуур сэлэмний спортыг их сонирхдог байсан л даа.

Тэгсэн “Монгол кэндо” гэдэг клуб байдгийг мэдсэн. Тус клубт сонирхож очоод, кэндо-гоор хичээллэж эхэлсэн юм. Хичээллэх тусам илүү ихээр кэндо-гийн урлагт татагдаж, дурлах болсон. Кэндо-гийн спортоор хичээллэснээр зөвхөн бие галбир гэлтгүй, дорно дахины ард түмний уламжлалт сэтгэл зүйн зөв төлөвшил, хүмүүжлийг олж авсан.
Японы ард түмний өв соёлыг мэдэрч, ойлгох боломж нээгдсэн. Сэтгэл зүрх, оюун бодолд хүртэл эерэг үр нөлөө үзүүлсэн. Тийм учраас кэндо-гийн урлаг, спортод дуртай. Манай кэндо-гийнхон их сайхан “Гэр бүлсэг” халуун, дулаан уур амьсгалтай, элэгсэн дотно хүмүүс байдаг. Тэр бүхэн нь кэндо-гоор хичээллэж байгаа хүүхэд, залууст их урам зориг, эрч хүчийг хайрладаг гэж боддог.

-Кэндо-гоор хичээллэхэд гэр бүл, аав, ээж нь хэр дэмждэг вэ?
-Намайг кэндо-гоор хичээллэхэд гэр бүл маань маш сайн дэмжиж, тусалж байсан. Тийм ч учраас одоогийн би байгаа. Гадаад, дотоодын тэмцээн уралдаанд явахад аав, ээж маань санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үүнд нь гэр бүлдээ маш их баярладаг.

-Кэндо-гийн анхны багш нь хэн бэ?
-Миний кэндо-гийн анхны багш маань “Shinki” клубийн дасгалжуулагч Нямжав багш байгаа юм. Хамаг чаддаг, мэддэг бүхнээ надад харамгүй зааж өгч байгаа багшдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
.jpg)
-Кэндо-гоос өмнө өөр тулааны урлагаар хичээллэж байсан уу?
-Кэндо-гоос өмнө тулааны спортоор хичээллэж үзээгүй. Бага ангид байхдаа хоёр сар жүдогийн секцэнд явж үзсэн. Жүдоги алга болоод тэгээд л явах сонирхол буурчихсан даа.
.jpg)
-Кэндо-гийн үзүүлэх шоу тоглолтууд болдог. Харин тэмцээн, уралдаан гэж болдог юм уу?
-Кэндо-гийн тэмцээн уралдаан сард нэг, сарын сорил тэмцээн гэж болдог. Тэгээд жил болгон УАШТ болдог байгаа. Гурван жил болоод нэг удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Дараа жилээс анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа.
-Кэндо-гоор хэд дэх жилдээ хичээллэж хичээллэж байгаа вэ?
-Миний хувьд кэндо-гоор хоёр жил хичээллэсэн. Одоо гурав дахь жил рүүгээ орж байна.
-Монголд кэндо-гийн клубүүд хэр олон байдаг вэ?
-Миний мэдэхээр Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр клуб байдаг. Манай “Shinki” клуб, “Чикара” клуб хоёр бий. Ерөнхий боловсролын сургуулиудад дугуйлан, секц хичээллэдэг.
-Хамгаалалтын дуулга дээр хулсан хэлмээр цохиулахад өвддөг үү?
-Мэдээж хүчтэй цохилт авч байгаа болохоор их, бага хэмжээгээр өвддөг. Гэхдээ тийм их тэсвэрлэж болохооргүй өвддөггүй. Ер нь зөв техникээр цохиход өвдөлт мэдрэгдэггүй юм. Манай клуб дээр эрэгтэй, эмэгтэй тамирчид холилдож бэлтгэлээ хийдэг болохоор зарим үед эрэгтэйчүүдтэй тулалдахад илүү их өвдөлтийг мэдрэх нь бий. Мэдээж тулааны спорт юм чинь бага зэргийн өвдөлт, бэртэл, гэмтэл байлгүй яах вэ. Тэр бүхнийг ер нь нэг их тоодоггүй дээ.
-Чөлөөт цагаараа кэндо-гоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал кино үзэх дуртай. Би ганц кэндо гэлтгүй бүх спортыг сонирхдог. Чөлөөт цагаараа волейбол, сагс тоглох дуртай. Ирээдүйд гольф, газрын теннис, агаарын теннисээр хичээллэхийг хүсэж байгаа. Спортоос гадна гитар, төгөлдөр хуур хөгжим сонирхож, тоглодог. Магадгүй, хэзээ нэгэн цагт дуу зохионо гэж боддог доо.
| М.АНУДАРЬ: Манай кэндо-гийнхон их сайхан “Гэр бүлсэг” хүмүүс байдаг |
|
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |