.png)
-Холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Холимог тулааны Азийн аваргын хэдэн кг-ын жинд тулалдав?
-Холимог тулааны залуучуудын Ази тивийн аваргын тулааны уламжлалт төрлийн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль авсан.
.jpg)
- Хэдэн тулаан хийж хүрэл медаль хүртсэн бэ?
-Энэ удаагийн холимог тулааны залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд нэг ялалт, нэг ялагдалтайгаар хүрэл медаль хүртсэн. Анх удаа тулааны Ази тивийн аваргад оролцсон учраас надад тулааны туршлага, техник, тактик дутсан тал бий. Холимог тулааны УАШТ-ээс өөр тулааны тэмцээнд оролцож байгаагүй.
.jpg)
-Жүдочин охин маань яагаад тулааны тамирчин болчихсон бэ?
-Би уг нь тулааны спортыг сонирхож байгаагүй л дээ. Жүдо бөхөөр л барилдаж сонирхолтой байсан. Анх МУГД Шархүүгийн Цэвэлмаа багш маань “Чамд барилдаж, тулалддаг, холимог тулааны спортод амжилт гаргах боломж бий шүү” гэсэн. Тэгээд л холимог тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох санал тавьсан юм. Багшийн хүсэлт, зөвлөгөөг дагаад л холимог тулааны УАШТ-д анх удаа оролцож, өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэн.
.jpg)
-Цаашид жүдо бөх, холимог тулааныг хослуулан хичээлэх юм уу?
-Тийм ээ, жүдо бөх маань тулааны спортын нэг төрөл шүү дээ. Өрсөлдөгчийг өчих, боох мэхээр цэвэр ялалт авдаг. Тийм болохоор холимог тулаан болон жүдо бөхийн спортоо хослуулан хичээллэнэ гэж бодож байгаа.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Бат-Эрдэнэ овогтой Өлзийтнаран гэдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Ган зам” 20-р дунд сургуулийн 12-ын “В” ангийн сурагч. Айлын дунд охин байгаа.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Унаган хотын хүүхэд.
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 17 настай.
-“Женко” клубийн хэн багшийн шавь бэ?
-Жүдо бөхийн спортын Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа болон ОУХМ Саранзаяа багш нарын шавь.
.jpg)
-Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхийн спортоор зургадугаар ангид байх үеэсээ хойш хичээллэсэн гэхээр одоо зургаа дахь жилдээ хичээллэж байгаа.
-Жүдо болон тулааны спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Одоогоор жүдо бөх болон холимог тулааны спортын ямар нэгэн улсын зэрэг, цол аваагүй байгаа.
-Тулааны спортоор хэзээнээс хичээллэх болов?
-Холимог тулааны 2025 оны УАШТ-д оролцож медаль хүртээд, тэр цагаас хойш хичээллэж байгаа. Нэг жил ч болоогүй байна.
–Холимог тулааны босоо болон хэвтээ барилдаанд жүдо бөхийн ямар мэх техникийг голчлон хийдэг вэ?
-Холимог тулаанд миний давуу тал барилдаан болдог. Тийм болохоор босоо тулаанд ихэвчлэн тонгорох, тохох мэхийг хийдэг. Харин хэвтээ тулааны үед боох, өчих мэхийг голчлон хийдэг.
-Тулааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Сая оролцсон холимог тулааны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль байна. Мөн 2025 оны холимог тулааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль бий.
-Самбо, жүдо бөхийн хэдэн кг-ын жинд барилддаг вэ?
-Би самбо, жүдо бөхийн тэмцээнд 70 кг-ын жинд барилддаг.
-Самбо, жүдо бөхийн томоохон ямар тэмцээнүүдэд оролцож, ямар амжилт гаргаж байсан бэ?
-Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга. Харин самбо бөхийн улсын аваргын хүрэл медальтай. Олон улсын тэмцээний хоёр алт, нэг мөнгөн медальтай. Ирэх аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн Улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын III их наадамд оролцох эрхийг хүртсэн байгаа. Манай улсаас зургаан тамирчин эрх авч оролцохоор болсон.
| Б.ӨЛЗИЙТНАРАН: Тулааны үед тонгорох, тохох, боох, өчих мэхийг голчлон хийдэг |
|
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |