-Та аав, ээжийн хоёр талдаа бөхийн удамтай. Улсын заан “Тавхай” хэмээх Дашийн Лувсан ¬гуайн ач хүү гэх юм. Тэгэхээр чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Лу.Энхбаяр авга ах чинь гэсэн үг үү. Танай аав, ээжийн талд удам дамжсан улсын болон аймгийн цолтой хэн гэдэг бөхчүүд байна вэ?
-Тийм ээ, манай өвөө Дашийн Лувсан гэдэг улсын заан байгаа юм. Ирэх жил өвөөгийн 100 насны ой тохиож байгаа. Манай аав улсын начин Өлзийбаяр. Мөн аавын талд Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Лу. Энхбаяр ах байна. Ээжийн талаас гэвэл улсын заан Давааням, улсын гарьд Ганбаатар, улсын начин Лхагвадорж, Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Харумафүжи, аймгийн начин Баасандорж гээд бий. Ээжийн ах нь аймгийн заан Дашдорж гэдэг хүн байгаа. Ээжийн хоёр дахь ах нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Нямдорж. Ээжийн том ах нь бөхийн засуул хүн байсан. Ээжийн бага ах Даваацэрэн нь үндэсний бөхийн гарын даа. Намайг бөхийн ертөнцөд өссөн хүн гэж хэлж болно.
-Лу.Энхбаяр ахыгаа дагаж чөлөөт бөхөөр хичээллэлгүй, жүдо бөхийг сонгосон шалтгаан юу байв?
-Лу.Энхбаяр ах, аав, мөн Д.Лхагвадорж ах чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Миний хувьд Орост байхдаа жүдогийн анхны багштайгаа таарсан. Тэгээд л хувь тавилангаар жүдо бөхтэй холбогдсон. Бага байхад аав, ээж хоёр “Миний хүү өргөн ястай юм чинь чамд жүдо бөх яг таарна” гэдэг байв. Тэр үгэнд нь би их дургүйцнэ. Тэгсэн сүүлдээ нэг мэдсэн чинь жүдо бөхөд дуртай, сонирхолтой болоод өөрийн эрхгүй татагдсан даа.

-Та жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай, жүдо бөхөөр Монголоос төрсөн анхны залуучуудын дэлхийн аварга байх аа. Өөрийн чинь дараа Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аварга болсон санагдах юм?
-Би жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 онд мөнгөн медаль хүртсэн. Дараа жил нь буюу 2014 онд түрүүлж алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга болсон. Харин 2019 онд ОУХМ Л.Сосорбарам маань залуучуудын дэлхийн аварга болсон. Тэрбээр Монголын эмэгтэйчүүдээс төрсөн анхны залуучуудын дэлхийн аварга байгаа юм.
-Залуучуудын дэлхийн аварга болохдоо Гүржийн бөхийг ялж, түрүүлсэн бил үү. Тэр ДАШТ-д хэд барилдаж, алтан медаль хүртэж байсан бэ?
-2014 онд АНУ-ын Лодердейл хотноо болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Дэлхийн аваргын эхний тойргийн барилдааныг Эстонийн тамирчин Сильдвир Хенричтэй хийж, дэлхийн аваргын барилдааныхаа салхийг хагалж, өрсөлдөгчөө 02:09 секундэд цэвэр ялсан. Дараагийн тойрогт Египетийн жүдоч Селим Халидтай барилдаж, түүнийг юүко үнэлгээгээр ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын жүдоч Чой Мин Яныг иппон үнэлгээгээр цэвэр ялсан юм. Тэгээд хагас шигшээ барилдаанд Украины тамирчин Яакив Хаммотой таарсан. Түүнийг юүко үнэлгээгээр ялж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Шигшээ барилдаанд дэлхийн аваргын алтан медалийн төлөө Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар залуучуудын ДАШТ-ий аваргын алтан медалийг эх орондоо авчирч байлаа. Залуучуудын дэлхийн аварга дээр надад ялагдсан Украины бөх Яакив Хаммо 2015 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
-Хэдэн онд өсвөр үеийн Азийн аварга болов. Мөн цэргийн дэлхийн аварга хэзээ болсон бэ?
-Би өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орж үзээгүй. Харин залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурав түрүүлж, нэг удаа хүрэл медаль авч байсан. 2015 онд би нэлээн хүнд бэртэл аваад жүдо бөхөөс шантарч, болих шийдвэр гаргасан юм. Тэгсэн “Алдар” спорт хорооноос “Армийн ДАШТ 2016 оны шинэ жилийн өмнө болох гэж байна. Цэргийн дэлхийн аваргад заавал явах хэрэгтэй” гэсэн тушаал буулгасан. Яах ч арга байхгүй, тушаал дагаад ДАШТ-д явсан. Тэгж хүчээр, тушаал дагаж яваад, цэргийн ДАШТ-д түрүүлчихсэн. Тэр түрүү надад жүдо бөхөөр буцаж хичээллэх урам дэм, эрч хүч өгсөн.
-Азийн аварга, Азийн наадамд барилдаж байв уу?
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр ороод, нэг хүрэл медаль авч байлаа. Харин Азийн наадамд хоёр удаа орж, хоёр мөнгөн медаль хүртсэн. Эхний мөнгөн медалийг нь 2014 онд Өмнөд Солонгосын Инчоны Азийн XVII наадмаас 20 настай байхдаа авч байсан. Хоёр дахь мөнгөн медалийг 2018 онд Индонезийн Жакартагийн XVIII их наадмаас 24 настайдаа хүртсэн.
-Азербайжан Улсын Баку хотод 2018 онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Олимп, дэлхийн аварга Чехийн алдарт бөх Л.Крпалекыг ялсан шүү дээ. Тэр гайхамшигтай ялалтаа эргээд нэг дурсахгүй юу?
-Азербайжан Улсын Баку хотод 2018 онд болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрогт хийлж, гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Венусэлийн бөх Педро Пинеда ялсан. Гуравдугаар тойрогт Кубын бөх Андя Грандаг хожсон. Тэр Кубын жүдочин түрүү жил дэлхийн аварга болж байна лээ. Дараагийн тойрогт “В” хэсгийн аваргын төлөө олимпын мөнгө, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Японы бөх Хисаёоши Харасава ялсан. Дөрөвний нэг шигшээ барилдаан, зооны аваргын төлөөх барилдаанд Гүржийн дэлхийн аварга Гурам Тушишвилид ялагдав. Тэгээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн алдарт бөх олимп, дэлхийн аварга Лукас Крпалек аваргыг ялж, дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан даа. Зооны аваргын төлөөх барилдаанд өмнө нь ялж байсан бөхдөө ялагдсандаа жаахан сэтгэл санаагаар гутарсан. Гараад хоёр мэх хийж үзсэн чинь болчих юм шиг санагдсан. Түүнд нь жаахан урам ороод биеэ дайчлан, нэмэлт цагийн барилдаад Крпалек аваргаас базари үнэлгээ авч ялсан. Түүнийг ялж ДАШТ-ээс медаль хүртсэндээ их баяртай байсан даа.
–Токиогийн олимпод барилдаан чинь нэг л гарч өгөхгүй байгаа харагдсан. Бэртэл, гэмтэлтэй байв уу?
-Олимпод 2019 оноос хойш орно гэж бодсон. Гэтэл шилбэний булчингийн 70 хувь нь тасарсан. Араас нь гуяны ар талын булчин, хоёр өвдөг гэмтээд бараг л алхаж чадахгүй шахам болсон доо. Би олимпын эрх авчихсан байдаг. Надаас өөр тамирчин +100 кг-ын жинд Монголоос эрх аваагүй байсан. Токиогийн олимпоос эхлэн багийн тэмцээн олимпын хөтөлбөрт орсон. Намайг олимпод явахгүй гэхээр манай баг олимпод өрсөлдөж чадахгүй, хасагдах гээд байлаа. Тэгээд яах ч арга байхгүй олимпод явсан. Өөрт байгаа боломж хэмжээгээр л үзсэн. Чадахаараа хичээсэн, бэртэл, гэмтэл барилдаанд муугаар нөлөөлөөд болоогүй. Бэртлээ мартаж, хичээж, шүд зуун барилдахыг хичээсэн ч болохгүй юм, болдоггүй л юм байна лээ. Ер нь бэртэл, гэмтэлтэй хүн олимпод барилдах хэрэггүй юм билээ. Тэгээд л дууссан даа. Тамирчин хүнд яаж ч хичээгээд болдоггүй үе гэж байдаг юм. Гэмтэл, бэртэл амжилтын дайсан. Эрүүл байх нь, эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал шүү.
.jpg)
| Ө.ДҮҮРЭНБАЯР: ТАМИРЧИНД ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД БОЛОХГҮЙ БАРИЛДААН ГЭЖ БАЙДАГ |
|
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |