AC/DC хамтлагийн гоцлол дуучин Брайан Жонсон сонсголын бэрхшээлтэй болж, гитарчин Малколм Янг нас барж, бөмбөрчин Фил Дуфф хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт сэжигтнээр татагдаж, аргил гитарчин Клифф Уильямс хөгшрөлтөөс үүдэлтэй өвчнөөр өвдөж, хамтлагаасаа гарсан. Гэсэн хэдий ч домогт хамтлаг хөгжмийн ертөнцдөө эргэн ирлээ.
AC/DC хамтлагийн тоглолтод гитарчин Ангус Янг өөрийн гэсэн дүрэмтэй оролцдог. Сурагчийн дүрэмт хувцастай бүтэн тоглолтын турш галзуу мэт хөдөлж, эл хөдөлгөөнөө тасралтгүй давтах. Ангус Янг энэ жил 66 настай. Тэрбээр тайзан дээрх тэр их хөдөлгөөнийг хийхийн тулд өдрийн турш хоол идэхгүй байсаар тоглолтдоо ордог гэнэ. Хэрэв хоол идэх, гэдэс нь цадсан үед биеэ сайн хөдөлгөж чаддаггүй аж. AC/DC-гийн тоглолт дуусаад л Ангус шууд л идэх юмны эрэлд гардаг. 2016 оны есдүгээр сард Ангус Янг хамгийн сүүлчийн тоглолтдоо урьд өмнө нь байгаагүйгээрээ илүү “галзуурч”, чадсан байх.

Хамтлагийн гоцлол дуучин Брайан Жонсон сонсголын бэрхшээлтэй болж, “Үүрд” гэж хэлж байсан “хурдны зам”-аасаа зодог тайлахаас өөр аргагүйд хүрсэн. Брайан Жонсоны зодог тайлсан тэр жилийн зун хамтлагийн аргил гитарчин Клифф Уильямс ч хамтлагаасаа гарсан юм. Харин бөмбөрчин Фил Рудд Шинэ Зеландын шүүхийг заналхийлсэн буруугаа хүлээж, аялан тоглолтуудад оролцоогүй. Гоцлол дуучин Ангус Янгийн ах гитарчин Малколм Янгаас альцгеймер хам шинж илэрч, хамтлаг дахь байр сууриа өөрийн зээ хүү Стивд тавьж өгсөн. Харамсалтай нь AC/DC-гийн хамгийн сүүлчийн тоглолт гэж хэлж болохуйц аялан тоглолтын дараа Малколм Янг нас барсан юм.
Гоцлол дуучин Брайан Жонсон сонсголын бэрхшээлтэй болсон ч сонсголын аппаратын тусламжтайгаар дахин хөгжмөө мэдрэх боломжтой болсон тухайгаа хэлсэн юм. Тэрбээр “Сонсголын аппаратны тусламжтайгаар дахин амьд хөгжмийн мэдрэх үнэхээр сайхан байсан. Энэ нь бидний хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн ч байж мэднэ. Дахин амьд хөгжим сонсохдоо агаарт хөвж яваа аянгыг мэдрэх шиг болсон” гэсэн юм. Мөн “Бас намайг эргэж ирэхэд нас барсан анд Малколм маань ч байсан. Тэр хүн бүрд мэдрэгдэж байлаа” хэмээв.

Домогт AC/DC хамтлаг тэр хэцүү байдлаас эргэн ирсэн талаар аргил гитарчин Клифф Уильямсаас асуухад “Хамтлаг маань эргэн ирэлт хийнэ гэж би өөрөө ч таамаглаагүй байлаа” гээд даруухан инээмсэглэж байлаа. Харин ахаа алдсан соло гитарчин Ангус Янг “Малколм хамтлагаас гарсныхаа дараа ч хамтлагийн эзэн хаан байлаа. Хэн ч түүнтэй маргахгүй шүү дээ. Тэр чинь энэ хамтлагийг үүсгэн байгуулсан хүн. Малколм нэг удаа надад “Хоёулаа хөгжмөө болиод ямар нэгэн компани байгуулбал ямар вэ” гэсэн санал тавьж байсан юм. Түүнийг нас барснаас хойш компани байгуулах талаар их бодсон ч хамтлаг эргэн нэгдэж, шинэ дууныхаа ажилд орсноос хойш бодохоо больсон” хэмээн учирласан юм.
Хүнд рок хөгжим сонирхогчид одоо AC/DC хамтлагаас “Powerage”, “Highway to Hell”, “Back in Black” шиг зүйл хүлээгээд хэрэггүй болов уу. Тэдний хэлж байгаагаар шинээр “төрөх” AC/DC хамтлагийн 17 дахь студийн цомог “Power Up” орчин үеийг чиглэсэн, урьд өмнөхөөсөө илүү дээр цомог байх гэнэ.
Гоцлол дуучин Брайан Жонсон “Power Up” дууг сонсохоор Малколм бодогддог. Тэгэх бүрд үнэхээр хэцүү, зовуурьтай байдаг. Бүх хүмүүс энэ дуугаар дамжуулж, Малколмыг сонсож болно. Бид хэзээ ч хөгшрөхгүй юм шиг, хэзээ ч бидний цаг үе дуусахгүй юм шиг сайхан залуу явлаа. Одоо эргээд туулсан бүх амьдралаа харахад цаг хугацааны аялал юм шиг л санагддаг шүү дээ” хэмээж, шал руу харцаа зүглүүлснээ хэсэг дуугаа хурааж суув.
“Power Up” дууны гарал үүсэл Малколм Янгтай салшгүй холбоотой гэнэ. 2001 оны AC/DC хамтлагийн аялан тоглолтын үеэр Ангус, Малколм ах дүү хоёр зөвхөн бүтэн дуу бус нэмэлт риф, дэгээтэй найрал дуу бичихээр ажиллаж эхэлжээ. Ангус Янг хэлснээр тэр ахтайгаа таван жилийн турш студид материал цуглуулж, бэлдээд байсан аж.
Намайг “Малколм хэзээнээс альцгеймертэй болсон юм бэ. Эртнээс биш үү” гэж асуухад Ангус “Үгүй ээ. Малколм залуу байхаасаа л биеэ маш сайн тордож, эрүүл саруул байлаа. Бид түүнийг өвдсөн талаар сүүлд л мэдсэн” гэв. Малколм Янгийг нас барсны дараа AC/DC хамтлагийнхан хэчнээн хүнд, хэцүү цагийг туулсныг төсөөлөхөд нь ч бэрх. Гоцлол дуучин Брайан Жонсон “Би студид хоолойгоо бичүүлж, дуугаа дуулахдаа Малколмын талаар боддог. Тэгэхэд “Малколм энэ дууг ингэж дуулахыг хүсэх байсан болов уу” гэх бодол толгойд орж ирдэг юм. Малколм бидэн дундаасаа хамгийн сэтгэлийн хүчтэй нь байлаа. Хэдий тэр махан биеэ орхисон ч сэтгэлээрээ, сүнсээрээ одоо ч бидэнтэй хамт байгаа” гэсэн юм.
AC/DC-гийн үзэгчдийн сэтгэлийг татдаг зүйл нь зөвхөн рифф, сурагчийн дүрэмт хувцас, их буу биш. Үзэгчдийг хамгийн ихээр татдаг зүйл бол тэдний нөхөрлөл юм. Залуу хүн ямарваа нэгэн гайхалтай зүйл бүтээхдээ заавал нэгэн харгис шийдвэр гаргадаг. Харин тэдний сонгосон харгис зам бол тайзан дээрх галзуурал байв.

Брайан Жонсон сонсголын бэрхшээлтэй болж, Клифф Уильямс хоёр хамтлагаас гарсан 2016 оны хүнд үеийг эргээд санаарай. Тухайн үед Ангус Янг “Би түүнийг үргэлж зөв замыг сонгодог гэж боддог. Гэхдээ тэр үүнийг илүү сайнаар дуусгах боломжтой байсан” гэж байлаа. Брайан Жонсон өөртөө итгэх итгэлээ алдаж, хөгжмөө орхих шийдвэрт хүрсэн юм. Үүний дараа Уильямсын цаг ирсэн. Аргил гитарчин Клифф Уильямс хөгширч, үе үе толгой нь эргэж, дотор муухайрдаг болсон гэх. Улмаар биеийн нөхцөл байдлаа авч үзэн, хамтлагаасаа гарах шийдвэрт хүрч байв. Харин болж өнгөрсөн бүх зүйлийн талаар Клифф Уильямс “Би нэгэнт л шийдчихсэн байсан. Тиймээс л хийсэн” хэмээсэн юм.
Бидний ярилцлагад хамтлагийн бөмбөрчин Фил Рудд ирээгүй. Түүн шиг бөмбөрийг өөрийн амь мэт мэдэрч, “амилуулдаг” бөмбөрчин энэ дэлхийд ховор. Харин Фил хүний амь санаатайгаар хөнөөхийг завдсан хэрэгт сэжигтнээр татагдсан. Энэ талаар хамтлагийнхан нь “Фил тэр үед зүгээр л байдаг шигээ суугаад хар кофе ууж байлаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа ууж байгаа зүйл нь энгийн кофе биш болохыг мэдсэн юм. Фил хар тамхи хэрэглэж байсан. Тэгээд л бидний нүдэн дээр тийм зүйл болсон. Тухайн үеийн хар тамхи хэрэглэсэн нэгэн бидний мэддэг Фил Рудд биш байсан” гэв. Сэжигтнээр татагдсан Фил Рудд ахмад настай тул найман сарын гэрийн хорионд байх шийтгэл сонссон юм. AC/DC-гийнхний хэлж байгаагаар Фил Руддын бие тэнхэрч, хар тамхинаас зайлсхийж байгаа гэлээ.
Фил Рудд мансууруулах бодистой холбогдож, хүний амь хөнөөхийг завдсан хэргээр шийтгүүлснээс хойш домогт хамтлаг домогт гишүүнийхээ оршуулгын ёслолоор дахин уулзацгаажээ. Ангус Янг “Ахын минь оршуулга дээр удаан уулзаагүй найз минь үнэхээр сайн суугаа харагдаж байлаа. Тэгэхээр нь би илүү, дутуу зүйл хэлэлгүй “Шинэ зүйл, шинэ дуу бэлэн болмогц чамайг дуудна шүү” гэж хэлчихээд явсан юм” хэмээв.

AC/DC хамтлаг дахин сэргэхэд Ангус Янг гол түлхүүр нь байсан гэж хэлж болно. Ах Малколм Янгийн оршуулгын ёслолыг дуусгасныхаа дараа Ангус Янг бүхий л түнштэй холбогдож, хамтлагийн бусад гишүүдээ ч эргүүлэн цуглуулах талаар бүх боломжоо ашигласан байна. Ярьсан хүн бүрдээ тааруулж, өөр өөрөөр гуйх, залах зэргээр байгаа бүхнээ хийж байсан Ангус ахынхаа төлөө хамтлагаа дахин “сэрээхээр” шийдсэн нь тэр.
Ангус Янгийн “хөөсөн” ажил бүтэж, домогт AC/DC хамтлаг эргэн цугласан. Хамтлагийг үүсгэн байгуулсан, Малколм Янгийн оронд түүний зээ хүү Стив Янг хамтлагт нэгдэж, залуу үеийн төлөөлөл болж байв. AC/DC эргэн нийлж, ах дүүсийн хамтран ажиллаж байсан “Power Up” дууг бүрэн болгож, шинэ хит ээ гаргасан юм. Хөгшрөлт, хагацал, өвчин, шаналлыг туулж, эргэн нийлсэн AC/DC хамтлаг маш хурдан сэргэж чадсан. Аргил гитарчин Клифф Уильямс энэ тухай “Бидний эргэн, нэгдэн нийлсэн. Нийлмэгцээ шууд л шинэ бүтээлээ гаргасан гээд л. Бүх зүйл байгаль, хувь тавилантай холбоотой” хэмээн надад тайлбарлав.
Ах, дүүгээ алдсан AC/DC хамтлаг эргэн нийлэхдээ хамтлагаа ч, заримынхаа амьдралыг ч өөрчилсөн юм. Сонсголын бэрхшээлтэй болж, дахин хөгжим сонсож, дуулахгүй байх хэмээн шаналж байсан Брайан Жонсон “жигүүрээ” олж, ахыгаа алдаж, сэтгэл гутралд орсон Ангус Янг дахин тайзан дээр гитар тоглохоор болж, Клифф Уильямс хөгшрөлтөөс үүдэлтэй өвчнүүдээ мартаж, дахин гитараа тоглож, Фил Рудд сонгосон замаа дахин өөрчилж, хөгжмийн ертөнц эргэн нийлж, талийгаач Малколм Янгийг зээ хүү Стив Янг домгуудын нэг болсон.

| AC/DC: Бид хөгширч, нэгнээ алдсан ч хөгжмөө орхихгүй |
|
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |