• Өнөөдөр 2025-07-13

Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

2021-05-03,   479

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу Төрийн аудитын дээд байгууллага Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт батлагдсан төлөвлөгөөний дагуу аудит хийж эхэллээ. Тус сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг уг хуульд заасан хугацаанд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан байдаг.
 
 

Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188