Эргэлт.мн мэдээллийн сайт баасан гарагийн дугаартаа олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс онц ноцтой, нийгмийг айдаст автуулсан хэргийн хавтаст хэргийг бүрэн эхээр нь хүргэдэг билээ. Энэ удаад бид Булган аймагт малчин залуус нэгийгээ буудан хөнөөчихсөн хэргийн хавтаст хэргийг хүргэж байна.
Булган аймгийн малчин О нь 2025 оны тавдугаар сарын 7-нд иргэн Т-тэй хамт архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдан “Вепр Хантер” загварын, ангийн зориулалттай галт зэвсгээр цээжин хэсэгт нэг удаа буудаж, амийг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал болж, шүүгдэгч О-д есөн жилийн хорих ял оноосон байна.
Талийгаач Т-ийн эхнэр Т.Сангэрэл мэдүүлэхдээ: “...2025 оны тавдугаар сарын 07-ны өдөр 17:01 цагт манай хөрш айлын Б эгч залгаад “Т-ийг О ирээд аваад явсан, орой болчихлоо малыг чинь яах вэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө О-ынд байгаа юм байна гэж бодоод тэдний утас руу 17:06 цагаас 21:25 цаг хүртэл таван удаа залгасан утсаа авахгүй байсан. Ахиад залгатал нэг эмэгтэй хүн утас аваад “Миний дүү яаралтай Улаанбаатараас гараарай. Нөхрийн чинь бие маш муу байна” гэж хэлсэн. Манай нөхрийн байсан айлаас над руу ерөөсөө залгаагүй. Би тухайн айл руу өөрөө залгасан бөгөөд нөхрийгөө тухайн айлд нас барсан гэдгийг мэдсэн. Би маш их гомдолтой байна. Би цаашид өөрийн хүүхдүүдийг ганцаараа яаж өсгөнө дөө гэж бодохоор л хэцүү байна. Мөн тухайн хүн нь манай нөхрийг буудчихаад яагаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй юм бэ гэдэг дээр гомдолтой байна. Өмнө нь О******* ах болон манай нөхөр Т нар хоорондоо ямар нэг байдлаар муудалцаж, маргалдаж байсан зүйл байхгүй. Тэр хоёрыг өмнө нь ямар нэг байдлаар муудалцаж, маргалдаж байгаагүй гэдгийг манай нутгийнхан мэднэ.
Гэрч Б.Б “...2025 оны тавдугаар сарын 07-ны өдрийн өглөө 10:00-11:00 цагийн хооронд байх Ц.О******* гэх хүн нь гаднаас эрүүл ганцаараа орж ирээд 0,75 граммын хоёр шил “Экс” архи авсан. Урд орой жоохон уучихсан, толгой өвдөөд байна” гэж О******* хэлж байсан. О-г гараад явахад нь би хаалгаа түгжээд, өөрийн бэлддэг тахиа зэргээ өрөх гээд цаашаа эргээд цонхоор хартал О-ын эзэмшлийн хөх өнгийн жийпний жолооны хүрдэн дээр Т суучихсан байхад нь би хараад хамт яваа юм байна" гэж бодоод өнгөрсөн. Ахиж манайх руу орж ирээгүй, уулзаагүй.
-Гэрч Э.Т: “...Тус өдөр 20:00 цагийн орчимд адуугаа хураачихаад гэр рүүгээ дөхөж явтал манай эхнэр Т урдаас гүйж ирээд О-г хүн буудчихсан байна гэж эхнэр нь болох У******* надад утсаар хэллээ” гэж хэлсэн. ...Намайг гэрт орох үед хаалганаас чанх хойморт шалан дээр талийгаач Т цусандаа хутгалдчихсан хэвтэж байсан"...
Гэрч С.М: “...Эрдэнэт хотоос ачаа ачиж, өөрийн ачааны тээврийн хэрэгслээр Булган аймгийн руу явсан юм. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тус өдөр орой 21:13 цагт манай найз О нь миний утас руу гэрийнхээ утаснаас залгаад, маш их айж сандарсан байдалтай “Би хүн алчихлаа, манай гэр рүү хурдан эмнэлэг, цагдаа дуудаарай” гэж хэлээд утсаа салгачихсан. Би тухайн үед замд явж байсан ба итгэлгүй дахин утас руу нь залгаад “Үнэнээсээ яриад байгаа юм уу, тоглоод байгаа юм уу” гэж асуухад “Намайг алах гээд байхаар нь би өрсөөд буудчихлаа” гэж хэлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ “...Сумын төв рүү явах замдаа талийгаачийн гэрээр дайрсан. Талийгаач маань надтай утсаар ярихдаа “Та хойгуур урдуур сумын төв явж байгаа сураг зөндөө л гарах юм. Дүү дээрээ ганц ороод гарахад яадаг юм. Дүү нь ганцаараа мал дээр байгаа” гэж хэлж байсан. Хүргэн ах маань сүүний үйлдвэрийн ажил ихтэй байсан учраас тэнд нь очиж туслаад ирье гэж бодоод сумын төв явж байсан. Талийгаачийн гэр сумын төв явах замтай ойрхон болохоор орж мэнд мэдээд гаръя гэж бодоод очсон. Намайг очиход "Хаа хүрч байгаа юм" гэж асуухад нь "Хүргэн ах ажил ихтэй байна гэсэн. Оройн саалийн цаг хүртэл очиж туслаад ирдэг юм уу" гээд явж байна гэж хэлсэн. Орой үнээ мал тавихаас өмнө ирнэ гэвэл би ч гэсэн очиж тусалъя гээд бид хоёр сумын төв рүү цуг явсан. Би гэрээсээ 08:00 цагийн үед гарсан. Талийгаачийн хаваржаа манай гэрээс 30 минутын зайтай л байх. Сумын төв рүү 10 цагийн үед орсон. Талийгаач “ахаа хоёулаа ганц нэг юм ууя, би Х авъя” гэхээр нь би яах юм бэ ах нь авчихъя гээд дэлгүүрийн гадаа очиж би дэлгүүр орсон, талийгаач маань машинд үлдсэн. Би дэлгүүрийн худалдагчаас зээл аваад ирэхэд талийгаач жолооны ард суучихсан байсан. Тэгээд бид хоёр чигээрээ манайд ирсэн. Бид хоёрыг ирэх үед орой 18:00 цаг болж байсан байх. Манай эхнэр хоол цай хийгээд гал тогооны цонхон дээр зогсож байсан. Бид хоёр гэрт орж ирээд хоол цай идээд сууж байтал талийгаач гаад машинаас үлдсэн нэг Х-ийг ундаатайгаа авч орж ирсэн. Тэр хархиа задлаад 1-2 тойруулж байтал талийгаач Отгоо ах та ноднин шогийн зан гаргасан, түлээ ачаад өгөөч гээд гуйж байхад хөрөө эвдэрсэн гэж худал, үнэн юм яриад гээд над руу уурлаж агсраад эхэлсэн. Би чамд Н ахынхаа хөрөөг гуй миний хөрөө эвдэрчихээд тэдний хөрөөгөөр 2-3 удаа өөрийнхөө түлээг хөрөөдөж байна. Н ахдаа хэлээд хөрөөг нь гуйчих тэгэх юм бол би өглөө түлээг чинь ачаад өгье, чи Н ахтайгаа ярьчихаад надад эргээд хиу өгөөрэй. Би хүний хөрөөг дур мэдэн авч яваад уулын модонд эвдчих юм болов уу гэж айгаад чи хэлнэ шүү, хиу хэлээрэй гэсэн боловч өглөө нь яриагүй. Мгааш нь би өөрөө залгаад хөрөөг нь асуугаа юу трактороо галлах уу гэхэд яах юм, би хавжаа руугаа нүүх болчихлоо гээд түр үедээ больсон юм. Тэр үед та өөрийнхөө хөрөөг эвдэрсэн гэж худал ярьсан. Та эвдэрхий хөрөөтэй байдаг хүн мөн үү, таны хөрөө зүгээр л байсан байж таарна гэхээр нь би чамд хэлсэн шүү дээ гэхэд таны хөрөө эвдэрнэ гэж юу байдаг юм худлаа шаагаад, та ёстой хогийн, хүн ганц удаа гуйж байхад туслаагүй, би танд боломжоороо тусалдаг л байсан гэж хэлсэн. Талийгаач та надад түлээ ачаад өгчихсөн бол би гэр орноо нүүлгэхгүй байх байсан гээд байхад нь би ахын дүү тайвшир гэж хэлэхэд талийгаач ухас гэж босоод түлээний хайрцгаас түлээ авч ирсэн. Би яах гэж байгаа юм бол гэж бодож байтал тас буугаад явчихсан, толгойг маань хага цохисон, цус нүүр дагаад урсаж байсан. Гэтэл Б.У******* гэрт орж ирээд та хоёр чинь юу болж байгаа юм, ингэж ууж идэж яадаг юм, Төмрөөг гэртээ харь, намайг унт гэж хэлсэн. Манай найзын 4 морь манай адуунд явдаг байсан юм. Тэр дөрвийгөө нядална, хашчихаарай гэхээр нь би 5-ны өдөр хашиж хонуулсан. Найз маань Эрдэнэтээс 6-ны орой очсон. Намайг адуугаа янзлахад нь туслаач гэж гуйсан. Би 6-ны шөнө 2 цаг болж байхад гэртээ харьж унтсан, нойр муутай байсан. Манай эхнэр намайг нойр муутайг мэдэж байсан болохоор унтаж амар би үнээ малаа тавья гэж хэлсэн. Орон дээр хөнжил дэр бэлэн байсан. Би орны урд очоод бүх хувцсаа тайлаад дотуур өмдтэйгөө орондоо ороод хэвтсэн. Нойрондоо дийлдсэн үү, уусан юмандаа тэгсэн үү унтчихсан. Талийгаач болон Б.У******* хоёр ширээн дээр үлдсэн. Хүү маань гэрийн хойд талын орон дээр уяатай байсан. Унтаж байсан чинь хүн дуугсан. Нөгөөх маань яваагүй байгаа юм байх даа гээд толгой дээрээсээ хөнжлөө сөхөөд хартал пязда, чамайг алчихаад явна гээд гал тогооны шургуулга руу явж байсан. Хүүе чи юу болж байна гэхэд чамайг алчихаад явна гэж муухай хашхирсан. Чи болиоч хүүхэд айчихлаа гэж хэлэхэд чамайг ална шүү гээд хүүхэд рүү маань хутгаа чичлээд байсан. Хүүхдээс 3 метр зайтай л байсан байх тэгээд над руу алхаад эхэлсэн. Дараа нь чамайг ална шүү гэж хэлэхэд нь намайг алахаар шийдсэн юм байна гэж бодсон. Буу сумтайгаа байсан. Би талийгаачийг над руу ирэхээс нь өмнө айлгая гэж бодоод буу аваад орон дээрээ суусан. Манай хаалга зүүн тийшээ онгойдог. Хаалганы тэнд байхад нь айлгая гэж бодоод хаалга руу буудсан. Хоёрыг нь дээшээ нэг цочсон. Тэгээд зогсоогүй, тэр чигээрээ над руу алхаж эхэлсэн. Би над руу ирэх юм байна гэж бодоод хаалганы дээр толгой дээгүүр нь давуулаад буудсан. Би тухайн үед хоёр буудсан гэдгээ ч мэдээгүй. Хуруу зайтай хоёр сум гарсан байсан. Сүүлдээ талийгаач цочихоо ч байчихсан. Зогсох нь битгий хэл над руу алхсаар л байсан. Надаас 4-5 метр зайтай байхад нь амин бус газарт нь хөл рүү нь ч хамаагүй буудаж байгаад зогсооё, тэгэхгүй бол шууд над руу ирээд намайг хутгалж алах нь гэж бодоод хөл рүү нь буудсан. Тухайн үед би гутлын түрийг нь оносон гэж бодоогүй. Нүд ам нь хачин болоод амнаас нь шүлс нь савирчихсан яг галзуу хүн шиг байсан. Би шүргүүлж буудаад хутганаас нь салгая гэж бодоод буудсан. 5 дахь сум бууны хоолой дээр байгаа бушуухан салгая гээд буугаа аваад замаг татахын завдалгүй талийгаач ухас хийж ирээд бууны аман дээрээс зуураад авсан. Тэгээд намайг буутай минь хамт орон дээр дарж унасан. Намайг хальт цохисон. Буу яг бид хоёрын дунд хавчуулагдсан. Миний хоёр гарын булчинг базсан. Би цохиулахгүй гээд хоёр гартай нь ноцолдсон. Тэгж байх үед буу бид хоёрын дундаас газар унасан, Б.У******* ч гаднаас гүйгээд орж ирсэн. Юу болж байгаа юм гээд гүйж ирээд буу аваад гсан. Бууг тухайн үед хаана аваачиж хийсэн юм мэдэхгүй. Тэгээд намайг алах байсан гээд байсан. Манай эхнэр гэртээ орж ирэх замдаа сонссон байсан. Талийгаач над руу толгойгоо хуулж газар хэвтээд бие нь муудчихсан. Би яана аа ханиа шархыг нь боох юм байна уу гэж хэлсэн. Манайд уян бинт, тамедин байсан. Ахын дүү босож чадах нь уу гээд очиход ямар ч ухаангүй, амьсгалахын хувьд бол амьсгалж байсан. Би ханиа түргэн, цагдаа дуудаарай гэхэд манай хүний толгойд цагдаа, түргэний дугаар юу ч байхгүй байсан” гэжээ.
Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасна шүүгдэгч Ц.О-д есөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
| ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР: НӨХРИЙГ МИНЬ БУУДЧИХААД ЯАГААД ЭМНЭЛЭГ, ЦАГДАА ДУУДААГҮЙ ЮМ БЭ |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |