• Өнөөдөр 2026-07-02

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ

2026-04-15,   607

           Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
   Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1-т зааснаар буруутган, шүүсэн юм.
 
      Тодруулбал, эдгээр хүмүүсийг албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгажээ. Шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон байна.
 
        Ингэхдээ Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жилийн хорих ял оноосон байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-16 17:18:11
    GANAA: HAHUUL AVSAN NUU AVSAN 12 -OOS 13 JIL BOLJ BNA. 1 TUGRUG CH AVSAN BAI HAHUUL BOL HAHUUL 13 JIL SUUH ESTOI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-15 12:58:29
    Зочин: SEXSEER VANXANDI UILCHLN80955877BOOB XXN VABALDI BIE.UNELLEED80955877ALNI SEXSDX ANUSDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-15 12:36:10
    Зочин: Албан тушаалаа ашиглаж авилгал ихч бай багач бай авсан бол ял шийтгэлээ эдлэх ёстой Мөн Эрдэнэтмйн цахилгаан станцийн авилгач дарга нарыг зохих ялыг нь өгөх хэрэгтэй тэгж байж дараа дараачын авилгач дарга нарт сэрэмжлүүлэг болно
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188