• Өнөөдөр 2024-05-18

Д.СУМЪЯАБАЗАР: Вакцинжуулалтын ажлыг УИХ-ын түвшинд зайлшгүй ярих шаардлага байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ зохион байгуулалттай өргөн хүрээг хамарч байна. Иргэд PCR шинжилгээнд идэвхтэй сайн хамрагдаж байна. Гэхдээ нэг өрхөөс давхардаж шинжилгээ өгөх тохиолдлууд гарч байгаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хамгийн өндөр эрсдэлтэй дүүрэг, хороодыг газрын зураг дээр гаргаж байна. Баянзүрх дүүрэгт Улаанхуаранд халдварын тархалт ихсэх тооцоо гарсан.
 
Вакцинжуулалтын ажлыг УИХ-ын түвшинд зайлшгүй ярих шаардлага байна. Засгийн газар Их хуралд танилцуулах байх гэж бодож байна. Учир нь иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал шүү дээ.  Вакцинжуулалтад нийслэлийн удирдлагууд дараагийн шатны арга хэмжээг зохион байгуулахад бэлэн. Бүх ажлаа гартаа оруулчихлаа. Гол нь халдварын голомтуудыг хумиж, хотын нийгэм эдийн засгийг хэвийн нөхцөлд шилжүүлэх ёстой. Вакцин ирсэн ч гэсэн коронавирустэй зэрэгцэн амьдрах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргана. 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллгаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг зохицуулсан журмууд гаргана" гэлээ. 

Д.СУМЪЯАБАЗАР: Вакцинжуулалтын ажлыг УИХ-ын түвшинд зайлшгүй ярих шаардлага байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188