• Өнөөдөр 2024-05-18

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ЭРХТЭЙ, ЭРХГҮЙ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт оруулсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд намрын чуулганы хуралдаанаар өөрчлөлт оруулж, Үндэсэн хуульд нийцүүлэн баталсан. Харин энэ заалт нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу гэх маргааныг дагуулаад буй. Энэ талаар хуульч, улстөрчийн эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлалцсан хүний нэг нь би. Тухайн үед Үндсэн хуулийн эхийг барьж батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Бямбацогт нар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой уулзаж, энэ асуудлаар зөвшилцөлд хүрсэн. Тэд Х.Баттулга Ерөнхийлөгч ирэх оны сонгуульд нэр дэвших боломжтой юм гэж үзээд 2025 оноос хэрэгжих заалтыг авч хаясан.
 
Өнөөдөр энэ зөвшилцөл дээрээ хэвээрээ байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс Ардчилсан намаас Х.Баттулга дахин дэвших боломжтой. Бид ч гэсэн Ерөнхийлөгчөө дэвшүүлэхийн төлөө ажиллана.

Хуульч Б.Мэргэн: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИРЭХ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ

Өмнөх парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ хууль өнгөрсөн тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн. Ердийн хууль гэж Үндсэн хуулийн тайлбар хэсэг байдаг. Үндсэн хуульд зарчмуудаа зааж өгөөд, зарчмаа яаж хэрэглэхийг ердийн хуулиар зохицуулдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой дээрх асуудал сөхөгдөж байна. Ердийн хуульдаа хэрхэн, яаж тусгах вэ гэдгээс шалтгаалж Ерөнхийлөгч ирэх жил нэр дэвших эсэх нь тодорхой болно.
 
Үндсэн хуульд Ерөнхийлөгч нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж зааж өгснийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаж, эцэслэнэ гэж ойлгож байгаа. Үндсэн хуулийн тайлбар нь өөрөө онолын маргаантай байдаг. Тэгэхээр бүх хуульч, эрдэмтэн нэг саналтай байх боломжгүй. Миний харж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй.
 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ЭРХТЭЙ, ЭРХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-21 09:39:44
    zochin: Оффшор болон уул уурхайг луйвраар эзэмшигч нар Х.Баттулга ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх талын хор их найруулж сандралдаад байх шиг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188