Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтлэг үнэт зүйлстэй "гуравдагч хөрш" БНСУ-тай "Иж бүрэн түншлэл"-ийн харилцааг улам гүнзгийрүүлж "Стратегийн түншлэл"-д хүргэн ахиулах, дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа орон сууцны "Солонго 1, 2" хороолол, "10 аймгийн төвд дулааны станц барих" төслийн явцыг эрчимжүүлэх талаар ярилцав. Энэ нь Засгийн газраас залуучуудаа орон сууцжуулах зорилттой уялдаа холбоотойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. БНСУ-ын дэвшүүлсэн Шинэ Умардын бодлогын хүрээнд зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, логистик, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг дорвитой хөгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Мөн "Ковид-19"-ийн эсрэг Астразенека вакциныг арилжааны шугамаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цар тахлын энэ үед монгол иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх зэрэгт харилцан дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв
| БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |