• Өнөөдөр 2024-05-05

Ерөнхий сайд асан Ж.ЭРДЭНЭБАТЫН ЭЭЖ: Хорих ангиас суллагдсан гэсэн мэдээллийг мэдэхгүй

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн сонгуулийн сурталчилгааны үеэр баривчилж, 461 дүгээр ангид цагдан хориод байсан юм.
 
Улмаар хоёр шатны шүүхийн шийдвэрээр түүнийг гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, 6.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Түүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар 2021 оны нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.  Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүний хэргийг дахин мөрдөн шалгахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр түүнийг хорих ангиас суллагдаж, Сэлэнгэ аймаг дахь амралтын газарт байгаа гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Хэрвээ хорих ангиас суллагдвал түүнийг УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэ талаар бид түүний ээжээс тодруулахад “Хэргийн талаар би сайн мэдэхгүй байгаа. Ямартай ч байсан шүүх хурал болж, прокурорт шилжсэн гэдгээс өөр мэдээлэлгүй байна. Цаашаа ямар шат дамжиж хэрэг нь шийдэгддэг талаар сайн мэдэхгүй байгаа. Дээд шатны шүүхийн шийдвэрээс хэргийг нь буруу шүүсэн хийсэн хэрэггүй гэж ойлгосон. Бид одоо хүлээлтийн байдалтай л байна. Яг хэзээ суллагдахыг нь прокуророос шийдэх юм шиг байна лээ. Бичиг үсэг мэддэг, хууль уншдаг хүмүүс нь мэдэж байгаа байх. Би хувьдаа хэрэг үйлдээгүй, хүчээр хэрэг ногдуулчихсан юм байна гэж ойлгосон. Ойрын хугацаанд би уулзаагүй. Хорих ангиас суллагдсан гэсэн мэдээллийг нь би бас мэдэхгүй юм байна" гэлээ.

 

Ерөнхий сайд асан Ж.ЭРДЭНЭБАТЫН ЭЭЖ: Хорих ангиас суллагдсан гэсэн мэдээллийг мэдэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188