• Өнөөдөр 2024-05-05

МАН ингэж улайраад ирэхээрээ л мандах биш, унадаг даа

Эрх баригч намынхан 100 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийг МАН-аар овоглуулна гэх том зорилго тавьчихсан, үүнийхээ төлөө “Дайсантайгаа ч гар барихад бэлэн” гэхэд хилсдэхгүй үйл явдлууд оны өмнөөс өрнүүллээ. УИХ-д 62 суудал авч, төрийн эрх мэдлийг бүхэлд нь гартаа авчихсан тэд хүрд эргүүлэх бүх боломжоо Ерөнхийлөгчийн сонгуулийн пи-ар болгон ашиглах нь тодорхой болоод буй. 

Ингэхдээ төрөөс хэрэгжүүлэх бодлого бүрийг дэс дараалалтайгаар өөрт ашигтай хувилбараар хэрэгжүүлэх санаа боловсруулж эхэлжээ. Нийт сонгогчдын дийлэнх хувийг залуу сонгогчид эзэлж байгааг ч тэд алдалгүй ашиглахаар нарийн төлөвлөгөө гаргасан байна. Монгол залуусын туйлын хүсэл нь гаднын оронд чанартай боловсрол эзэмших. Үүнийг нь эрх баригч намынхан овжиноор ашиглаж, нарийн тактик боловсруулсан нь МАН-ын гишүүнчлэлтэй залуусыг гаднын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэх мэдэгдэл хийв.

Хятадын Засгийн газрын тэтгэлгээр 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцахыг хүсэгчдэд хэд хэдэн шалгуур тавьсан байх ба үүнд, МАН-ын гишүүн байх, МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг бол давуу тал болно, МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр намын ажлын талаар мэдлэг туршлагатай, намыг гадаад улс орнуудад төлөөлөх чадвартай байх гэсэн гурван анхаарал татахуйц шаардлага тавьсан байв. Угтаа бол МАН-ын гишүүнд бүх боломж нээлттэй, намын гишүүн биш бол дараагийн ээлжинд жагсана гэдгийг тодоор анхааруулсан мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр сошиалаар цацагдаад буй. 

МАН-ын намын гишүүн байх гэдэг шалгуур тавьсан ч сонгуулийн дараа намаа өөд нь татсан, илүү мөнгө хаясан сайд, дарга, эрх мэдэл бүхий албан тушаалтны хүүхэд тэтгэлэгт хамрагдах бичигдээгүй хууль үйлчлэх нь тодорхой. Нэг үгээр хэлбэл, залуусыг хуурч, саналыг нь худалдаж авах башир арга хэрэглэж байгаа л гэсэн үг.  Хэдий сонгуулийн маркетинг, кампанит ажил байж болох ч залуусын хүсэл мөрөөдлийг улстөржүүлсэн урагшгүй үйлдэл хийгээд эхэлсэн нь энэ намын бодлого шинэчлэгдээгүйг хэлэх шиг. Тэгээд ч МАН  зөвхөн намынхаа гишүүдэд үйлчилнэ гэсэн амлалт ард түмэнд өгөөгүй байлтай.
 
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах туйлын хүсэл нь эрх баригч намыг юу ч хийхээс буцахгүй нөхцөл байдалд хүргэж байх шиг. Нөгөө талдаа тэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчих вий гэх айдастай байна. Ингээд бүх боломжийг ашиглаж, асуудлыг нааштайгаар шийдэх гэж оролдож байгаа эцсийн найдвар нь  ахмадыг халамжаар тэтгэж, залууст тэтгэлэг олгох. Цар тахлын нөхцөл байдал эрх баригч намд ашигтай байж болох тал байгааг ч улс төр судлаачид хэлж буй. Өчигдөр гэхэд л Засгийн газрын ээлжит хуралдаанаар  "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталлаа. Угтаа энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан сонгуулийн “шоу” байх вий гэх хардлага ч нийтийн дунд үүсээд эхэлжээ. 
 
Энэ мэт эрх мэдлийг тултал ашиглаж, МАН Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн болгохоор улайрч байгаа нь олон зүйлээс илт харагдах болсон. Гэхдээ энэ мэтээр хэт улайрах нь асуудлыг эсрэгээр эргүүлдэг бичигдээгүй хууль, гашуун туршлага намд нь бийг санах хэрэгтэй. Хэдий төрийн бүх эрх мэдэл МАН-ын гарт байгаа хэдий ч сонгуулийн эцсийн дүнг иргэд тавина гэдгийг мартаж болохгүй.  
 

МАН ингэж улайраад ирэхээрээ л мандах биш, унадаг даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-18 20:58:09
    аөх: МАНгарууд худан далд ороосой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-18 19:30:47
    МАН : Угаасаа ингэж улайраад унахаараа ямар нэг хортой юм хийж л байдаг шдээ, наадуул чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-18 18:48:31
    Зочин : МАН улайрсан ч нээх унаж байгаагүй байхаа зүгээр. Яахыг цаг хугацаа л шүүнэ. Аль нэг намын троллууд хөлсний бичээч бөгс долоогч нар ч шүүгээд байдаг юм биш л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-18 16:48:53
    ыбө: МАНгөрууд далд орж л байвал Монгол улс хөгжинө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-18 12:00:49
    Эмээ: Тамын тогооны хар амтууд унаасай гэж ёрлоод байгаа юм уу.!!! Бид сонгосон. Одоо ч итгэж байна. МАН байхгшй болвол улс, ард ттүмэн хохирдог. Үхцгээчихмээргшй байна. МАН Сайн ажиллаж байна. Хүсэхгшй байгаа нь корона эгчинд очихгүй юу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188