• Өнөөдөр 2025-11-15

Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна

2025-11-15,   172

      УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Та бид, намын их хурлаараа үзэл санаа, удирдлага зохион байгуулалт, улс орныхоо язгуур эрх ашигтай холбоотой олон асуудлыг нээлттэй шүүн хэлэлцэж, ухаан бодлоо уралдуулан, харилцан ойлголцолд хүрч, нэгдэн нягтарч ирсэн түүхтэй. Би 18 настайдаа МАН-д элссэн. Тэр үеэс хойш 27 жилийн хугацаанд энэ нам, улс орныхоо төлөө үнэт зүйлдээ үнэнч байж, тууштай зүтгэж ирсэн. Намын аппаратад найман жил, Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил нийт 16 жил ажиллах хугацаандаа та бүхэнтэйгээ хамт УИХ-ын 2016, 2020, 2024 оны гурван удаагийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн ялалтуудыг байгуулсан бахархам цаг хугацааг эргэн санахад таатай байна.
 
     Энэ бүх хугацаанд  МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлал, үргэлжүүлэн шинэчлэх үйл хэргийн төлөөх их итгэл үнэмшил минь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Монголын Улсынхаа хөгжил, тогтвортой ирээдүйг та бүхэнтэйгээ хамтдаа бүтээх миний итгэл үнэмшил хэчнээн бэрхшээл, сорилттой тулгарсан ч хэзээ ч мохоогүй,  цаашид ч улам бүр хурцлагдсаар байх болно. Бид олон ялалтыг үргэлж судалгаа, туршлага, төлөвлөгөөтэй хослуулан хийж ирсэн. Ирэх сонгуулиудыг ч тооцоотой, нийгмийн хүлээлт, бодит судалгааны үр дүнд тулгуурлан хийх ёстой. 2025 онд хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг тогтмол буурч байгааг анхааруулга болгон хүлээн авч, шинэ стратегиа шуурхай боловсруулах цаг ирсэн.
 
Өнөөдөр шинээр сонгогдох МАН-ын дарга УИХ-ын сонгуульд гурав дараалан ялсан ялалтын буухиаг үргэлжлүүлэн, дөрөв дэх дараалсан ялалтыг байгуулж, намын эв нэгдэл, хөгжил шинэчлэл хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байна. Энэ цаг үед уламжлалт ойлголтын “нам” биш, харин үр дүнд суурилсан, нээлттэй, оролцоотой, тэгш боломжийг хангаж чаддаг, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ. Бид энэ суурийг өмнөх жилүүдэд хамтдаа тавьсан. Харин одоо уг загварыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, үе шаттайгаар бүтээх цаг ирсэн гэж үзэж байна" гэлээ. 

Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-15 13:48:16
    АРГАА БАРАГЧ : ЯЛАЛТЫН БУУХИА ОДООГООР АЛГА. ОДООГООР ХУЛГАЙН БУУХИАЛ БАЙНА. ТҮҮНИЙГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.БҮҮ ҮЗЭГД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-15 13:48:14
    АРГАА БАРАГЧ : ЯЛАЛТЫН БУУХИА ОДООГООР АЛГА. ОДООГООР ХУЛГАЙН БУУХИАЛ БАЙНА. ТҮҮНИЙГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.БҮҮ ҮЗЭГД.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188