МАН-ын 31 дүгээр их хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрхэм журмын нөхөд, их хурлын хүндэт төлөөлөгчдөө, эх орны өнцөг булан бүрээс 317 мянган намын гишүүдийн итгэл, сэтгэл, хүсэл эрмэлзлэлийг тээж ирсэн эрхэм хүндэт хурлын төлөөлөгчид та бүхэндээ 31 дүгээр их хурлын баярын мэндийг хүргэе. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, үндэсний хөдөлгөгч хүч, тулгуур багана болсон МАН-ын 31 дүгээр их хурал ёслол төгөлдөр эхэлж байна. Өнөөдөр энэ түүхэн цаг үеийн хариуцлагыг бид хамтдаа хүлээж, ирэх он жилүүдийн ялалтыг бүтээхээр цуглараад байна. 2027, 2028 оны сонгуулиудад бид заавал ялах ёстой. Энэ бол зөвхөн улс төрийн зорилго биш Монголын ирээдүйд, монгол хүний амьдралд бидний хойч үеийн өмнө хүлээх түүхэн хариуцлага юм. Манай нам, манай засаг олон түмний төлөө оршин байдаг. Бид бүх зүрх сэтгэлээрээ ард түмэндээ үйлчлэх нь манай намын гараа төдийгүй барианы цэг юм. Энэ удаад бид аргаар биш ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажил хэргээр ялалтыг байгуулж чадна. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Эрх тэгш хүнлэг төрийг хүсэж байна. Засгийн газрын ажлын зарим бодит үр дүнгээс та бүхэнд танилцуулъя. Нүүрсний үнэ хоёр дахин унаж, экспорт хумигдаж, төсвийн нөөц тасарч, валютын нөөц суларч, инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарсан эдийн засгийн бодит эрсдэлтэй бид нүүр тулсан. Ингээд Засгийн газар байгуулагдсан өдрөө төсөвт хяналтын тодотгол хийх шийдвэр гаргаж, төсвийн үрэлгэн зарлагыг танаж, төсвийн зарлагыг түүхэндээ анх удаа 2.2 их наядаар бууруулах хяналтын тодотголыг өргөн барьж батлуулсан. Энэ бол зүгээр нэг тоо биш, төр өөртөө хатуу шаардлага тавьсан, бодит үйлдэл байлаа. Мөн Засгийн газраас “Эрдэнэс Төвантолгой” баялгийн хулгайтай тэмцэх онцгой дэглэм тогтоож, ердөө гуравхан сарын дотор тээвэр 1.6 дахин өсөж, орлого ашиг бодитой нэмэгдсэн. Энэ мэтчилэн Засгийн газрын ажлын бодит үр дүн гарч байна” гэв.
| Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаад бид ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажлаараа ялалт байгуулна |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |