• Өнөөдөр 2025-11-15

Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй

МАН-ын Их хурал үргэлжилж байна. 
      Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “2024 оны НИТХ-ын сонгуульд багаа авч орохдоо нийслэлчүүдэд олон амлалт өгсөн. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг бууруулах амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Ойлголцох, эвлэрэх асуудал ийм удаан үргэлжилж байсныг санахгүй байна. Энэ удаагийн МАН-ын Их хурал эв нэгдлийн хурал байгаасай гэж хүсэж байна. МАН-аас бодлогын нэг нэр дэвшигч гаргаж ирж, бүгд шинэ даргаа хүлээн зөвшөөрч, шинэ даргынхаа бодлого, чиглэлийг дагаж ажиллаасай гэж бодож байна” гэлээ. 
 

Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188