• Өнөөдөр 2025-11-14

Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй

             УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
 
    Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Татварын ачаалал бууруулах дээр хүлээлтэд хүрсэнгүй. Засгийн газар ирэх оноос НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн боловч аравдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа. Ойрын хугацаанд Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол татварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна. Гол хүлээлт энд байгаа шүү. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар нэмэлт өөрчлөлт оруулаад яваад байх юм уу. Л.Гантөмөр гишүүнийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхад энэ хуулийг цогцоор нь шинэчилж, хувийн хэвшилд эдийн засгийн оролцоог нь нэмэгдүүлэх тал дээр реформын шинжтэй хууль оруулж ирнэ гэсэн хүлээлттэй байсан. Аргацаасан байдлаар хуулийн өөрчлөлт хийгээд явах юм уу. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зарим арга хэмжээний тухай тогтоолд би анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нүүрсний хулгайн асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэж, нийгэмд итгэлцэл үүсээгүй байгаа нөхцөлд давхар Засгийн газар УИХ-аас тогтоол хэлбэрээр эрх аваад “Эрдэнэс Тавантолгой”-н компанийн эзэмшиж байгаа ашиглагдаагүй орд газар дээр өөрсдөө бие даасан хэлбэрээр гэрээ байгуулах эрх УИХ-аар батлуулна гэдэг өрөөсгөл. Засгийн газар улс төрийн зориг гаргаад шийдье гэвэл бололцоо бий. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр хийгдсэн гэрээнүүдийг удаа дараа шаардсанаар 586 гэрээний 581 нь ил болсон.Гэрээнүүд ил тавигдсан байгаа. Ойрын хугацаанд Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол саяны асуудалд анхаарахыг хүсье" гэв.

Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188