• Өнөөдөр 2025-11-13

"Оюу толгой"-н сонсголд гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд гэрчээр дуудагджээ

2025-11-13,   122

        Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар товлосон.
 
Энэ сонсголд гэрчээр дуудагдах 301 албан тушаалтны нэрийг өнөөдөр зарлалаа. Гэрчээр дуудагдсан 301 албан тушаалтан дунд Монгол Улсын гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайдын нэр багтжээ. 
 
Тухайлбал, 
  • Ерөнхийлөгч Н.Багабанди
  • Ерөнхийлөгч Н.Энхбаяр
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
  • Ерөнхий сайд Г.Занданшатар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • Ерөнхий сайд М.Энхболд
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг
  • Ерөнхий сайд С.Батболд
  • Ерөнхий сайд С.Баяр
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар "Оюу толгой"-н сонсголд дуудагдахаар болсон байна. 
 
 

"Оюу толгой"-н сонсголд гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд гэрчээр дуудагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188