УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "2018 оны есдүгээр сарын 9-ний өдрийн гэх мессеж задаллаа. Өмнө нь Б.Энхбаяр сайд өөрөө хэлэхдээ "Адменирал"-ын гэрээ байгуул гэдэг шахалт үзүүлсэн мессеж гэж хэлсэн. Өнөөдөр болохоор "Адменирал"-ын гэрээ байгуулагдсан 2021 оноос гурван жилийн өмнө хэнийг нь мэдэхгүй хүн рүү бичсэн чат ярьж байна. Үүндээ тодорхой зарим улс төрчдийн нэр хэлж байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой вэ. Хоёрдугаарт, үнэн үү. Үнэн байлаа гэхэд, энэ нь Д.Амарбаясгалан гэх хүнийг юунд чиглүүлээд байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Ер нь ямар нэгэн холбоотой, холбоогүй баримтуудыг байнга өгүүлж байж л намын их хурлаасаа өмнө энэ хүнийг ямар нэгэн байдлаар нүүрсчин гэдэг агуулга руу оруулах зорилгын хүрээнд явж ирсэн. Түүний л нэг анги, нэг хэсэг нь явж байна. Магадгүй хэвлэлд дэлгэсэн мессеж, чатаа хуулийн байгууллагад өгөөсэй билээ. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Энхбаярын өгсөн нотлох баримтаар гэсэн үндэслэл огт байхгүй. Үүнийг бид хууль зүйн хүрээнд няцаах ажиллагаа хийнэ. Хоёрдугаарт, болоод өнгөрсөн үйл явдал, баримтын логикоо Б.Энхбаяр сайд өөрөө бүр таг ойлгоогүй байгаа юм байна гэдэг дүгнэлт хийлээ. Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах хорооны хуралтай хороотой гэрээ хийсэн тухай ярьсан. Тэр яриад байгаа юм нь 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр тухайн "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал нь нэгэн компанитай түлш солилцох арилжааны гэрээ байгуулсан тухай. Тэгэхээр бид энэ мэт баримтуудаа хуулийн байгууллагад өгөөд явна. Мөн Б.Энхбаяр сайд өөрөө өөрийгөө няцаадаг. Та бүхэн санаж байгаа бол хоёр сарын өмнө ганцхан ярьдаг байсан зүйл нь хүний үхэл байсан. Одоо Хууль зүйн сайд болоод үүнийгээ батлах ёстой. Гэтэл тэр бүхнээ таг орхисон. Дараа нь 100 тэрбум төгрөгийн авлигал авчихсан, нотолно гээд байсан. Одоо тэрийгээ ярихгүй байгаа. Энэ мэтчилэн юмнуудаа няцаагаад явдаг" гэв.
| Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |