• Өнөөдөр 2025-11-12

Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн

2025-11-12,   114

          Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 120 төслийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн анхдагч хуулийг онцлон авч үзэж болно. Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй 228 хууль, шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Үүнийг бид хиймэл оюун ухаан ашиглаж тодорхойлж чаддаг болсон. Цаашид эдгээр хуулиудыг өөрчилнө. Эдийн засгийн эсрэг хууль, хувийн өмч, бизнесийн орчинд хаалтай хуулиудыг хориглоно. Мөн хуулиас давсан дүрэм журам гаргахыг дээрх хуулиар хориглож байгаа юм. Үүнийг дагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдана. Үүнийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. НҮБ-ийн арбитрт нийцсэн хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хуультай нийцүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Монгол Улсад хэн хөрөнгө оруулах юм бэ гэж бодоход хүргэдэг хуулиудыг нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна. Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй. Гэтэл Монголбанк 13 журмаар үүнийг хориглосон байдаг. Үүнийг хална. Мөн бүртгэл, зөвшөөрөл нэртэй зохицуулалтуудыг хална. Энэ нь бизнесийн орчинд маш халтай байгаа. Тэгэхээр үүнийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулж, 98 орчим хувийг нь цахимаар авах боломжийг бүрдүүлнэ. Заавал иргэнээс цаасан баримт шаардахгүй. Нийт 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчин бий болж байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас З.Нарантуяаг чөлөөлсөн. Төрийн өмчит компаниудын удирдлагыг цаашид нээлттэй, үе шаттайгаар сонгон шалгаруулна" гэв. 

Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188