• Өнөөдөр 2025-11-11

Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон

2025-11-11,   167

        Цалингаа нэмүүлэхийг шаардсан эмч нар энэ сарын 13-наас буюу ирэх Пүрэв гарагаас ажилт хаялт зарлахаа мэдэгдээд буй. Харин Засгийн газраас ЭМДС-гийн хулгайг цэгцлэх замаар эмч нарын цалинг 3.0 сая төгрөгт хүргэнэ гэж зарлаад байгаа. 
 
Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг ЭМДС-гийн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. 
 
Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Эмч нар ЭМДС-гаас гүйцэтгэлээрээ цалинждаг. Гэтэл ЭМДС яг шүүрэн шанага шиг болчихсон байна. Авлига, хулгайд идэгдчихсэн. Эрүүл шахуу хүн архины эмчилгээ хийлгээд 30, 40 сая төгрөг гаргуулчихдаг байх жишээтэй. Энэ шүүрэн шанагаа битүүлж, авлига, хулгайн асуудлыг нь яаралтай цэгцлэх ёстой. 
 
Ямар ч байсан ЭМДС-д 190 тэрбум төгрөгийн татаас нэмж өгч байна. Энэ мөнгөөр эмч нарын цалинг багадаа 15 хувиар нэмэх ёстой” гэлээ. 
 

Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188