УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй дарга нар руу шат шатанд нь шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийг нэмэх асуудал ороод, эхний удаад 66 гишүүн дэмжиж, 33 гишүүн татгалзсанаар босож ирсэн. Харин дахиад Шадар сайд гүйцээн боловсруулах чиглэл авья гэсний дагуу гүйцээн боловсруулах чиглэл аваад, өнгөрсөн амралтын өдөр тасралтгүй энэ талаар ярилаа. Энэ хүрээнд бид тодорхой хэмжээнд тохиролцолд хүрч чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж дотроо хэдхэн төрөл байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмж уг нь зургаан хувь гэж ярьсан. Үүнийг 8.6 хувь болгосон байсан. Ингээд үүнийгээ 20 хувь нэмэхээр ямар ч байсан Ажлын хэсэг дээр тооцоолол оруулсан байна. Өөрөөр хэлбэл, зам, барилгатай холбоотой төсвөөс 30 тэрбум төгрөгийг хасаад, хөгжлийн бэрхшээлтэй хүний, хүүхдийн асаргааны тэтгэмж дээр 20 хувь нэмэгдэл буюу 80 мянган төгрөг эхний ээлжид нэмэхээр боллоо" гэв.
| Ж.БАЯСГАЛАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |