• Өнөөдөр 2025-11-05

УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

              УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногт лхагва, пүрэв, баасан гаригт хуралдах тов тогтоод байна. Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах бөгөөд Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудал, Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ тухай асуудлыг хэлэлцэх товтой байна.
 
     Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг өнгөрсөн сарын аравдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд, "Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн.
 
      Улмаар 95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн тул түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн учраас өнгөрөгч долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлээд байгаа юм.
 
   Баасан гаригт хуралдсан өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч АН-ын нэр бүхий гишүүд "Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах хэрэгтэй" гэсэн санал гаргаснаар уг асуудлыг заавал Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зөв гэсэн маргаан гарсан учраас түр хойшлуулаад байсан юм. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн товлосноор, өнөөдөр 14.00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188