Метроны төслийг нь магтаж, хийсэн ажлыг нь сошиалд түгээж эхлэхтэй нь давхцан хүү нь МАН-ын жагсаалтын нэгд бичигдэхээр болсон бололтой. Эндээс харвал “МАН-ын жагсаалтын нэг Ерөнхий сайдын багийнх уу” гэсэн өнгөрсөн хаврын асуултын хариулт дороо тайлагдана. Өөр нэг сонирхолтой хариулт гэвэл УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц саяхныг хүртэл “Nippon Koei” ХХК-д зөвлөхөөр ажилладаг байсан. Харин Хотын дарга Х.Нямбаатарын юуг ч сөрөн ярьж буй метроны төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар “Nippon Koei” ХХК шалгарчээ. Бүр тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ” тендерийн нэгдүгээр шатанд Г.Лувсанжамцын зөвлөх үйлчилгээ өгч байсан компани шалгарсан гэсэн үг. Үүнийг санамсаргүй тохиолдол гэхээсээ илүү улстөрчдийн найруулдаг л арга гэвэл зохино.
.jpg)
Тэгвэл Ерөнхий сайдын фракц УИХ-ын сонгуулийн МАН-ын жагсаалтыг толгойлсон гэдгийн баталгаа болсон, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц гэж хэн бэ гэдгийг танилцуулъя. Тэрбээр Улаанбаатарын унаган иргэн буюу хуучин цагийн “элит”-үүдийн гэх 40 мянгатад өсөж, нэгдүгээр сургуулийг төгссөн. Улмаар 2007-2011 онд Японы Токиогийн политехникийн их сургуулийг архитектор мэргэжлээр төгссөн. Монголд ирээд 2011-2013 онд зураг төслийн “Гоби травэл” ХХК-д архитектороор ажилласан. “Гоби травэл” ХХК нь Г.Лувсанжамцыг ажиллаж байх үед буюу 2011 онд БШУЯ-ны захиалгаар Багануурын их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө, 2012 онд Б.Чойжилсүрэнгийн захиалгаар Энхтайваны гүүртэй залгаа “Апартмент кей эйч” хотхон болон “Нарны хороолол”-ын зураг төслийг тус тус боловсруулжээ. Үүнийхээ дараа Г.Лувсанжамц 2014-2016 онд Японы хөрөнгө оруулалттай “MIBACE” компанид төслийн удирдагчаар ажилласан. Ингэхдээ Г.Лувсанжамц “MIBACE” компанийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн хажууханд барьсан “Peace town” гэх 10 айлын хоёр давхар амины хаус хотхоны төслийг удирдаж, ашиглалтад оруулж, борлуулсан байдаг. Ингээд 2016 онд тэрбээр Япон руу буцаж, 2021 оноос Японы “Nippon Koei” компанид зөвлөхөөр ажиллаж байгаад сая УИХ-ын гишүүн боллоо. Гэхдээ тэр зүгээр л нэг архитектор биш бөгөөд улстөрчидтэй, улстөрчдийг санхүүжүүлдэг гэгддэг гаднынхантай нэлээд холбоо сүлбээтэй нэгэн.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын эхнэрийг Б.Пүрэвдулам гэдэг. Тэрбээр 2018 оноос Японы “Фүжисофт” компанид олон улсын харилцааны менежерээр ажиллаж байгаа нэгэн. Бизнесийн тухайд, Б.Пүрэвдулам нь Японы мэргэжлийн сүмогийн Ёкозүна, ард олонд “Ама” гэж танигдсан Даваанямын Бямбадоржтой “Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэдний “Эм Ай Си Монголиан инновейшн корпорейшн” ХХК нь Япон хэлний сургалтын төв ажиллуулж, мөн Монголд барилга, зам гүүр, цахилгааны инженерээр төгссөн залуучуудыг Япон руу ажилд зуучилдаг.
.jpg)
Д.Бямбадорж 2018 онд зодог тайлж, Монголд ирмэгцээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай хамтран “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг байгуулсан түүхтэй. Тодруулбал, Д.Бямбадорж, Ж.Галбадрах нар “Түмэн амгалан өргөө” ХХК болон “Шинэ монгол Харүмафүжи” сургууль, “Шинэ монгол Харүмафүжи” цэцэрлэгийг хамтран эзэмшдэг. Тэд анх 2018 онд “Түмэн амгалан өргөө” ХХК-аараа Яармагт “Шинэ Монгол харүмафүжи” сургуулийн барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж, улмаар 2018 оны есдүгээр сарын 1-нд “Шинэ Монгол харүмафүжи” сургуулиа нээж байв. Одоо Д.Бямбадорж нь “Шинэ Монгол харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн даргаар, харин Ж.Галбадрах “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль болон “Шинэ Монгол харүмафүжи” цэцэрлэгийг нэгтгэсэн “Шинэ монгол эрдмийн хүрээлэн”-гийн Ерөнхий захирлаар ажилладаг. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын эхнэр Б.Пүрэвдулам Японы “Фүжисофт” компанийн гадаад харилцааны менежерээр ажиллахын сацуу тус компаниас Японд жил бүр зохион байгуулдаг “Robot Sumo” гэх роботын тэмцээний зохион байгуулагчаар ажилладаг. Тэгвэл Д.Бямбадорж, Ж.Галбадрах хоёр “Фүжисофт” компанийн “Robot Sumo” гэх роботын тэмцээнийг 2018 оноос Монголд оруулж ирж, “Шинэ Монгол харүмафүжи” сургууль дээрээ жил бүр зохион байгуулдаг болжээ. Дээрх баримтаас, МАН-ын жагсаалтын нэгд жагссан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, тус жагсаалтын 11-д бичигдсэн Ж.Галбадрах хоёр нэгдмэл ашиг сонирхолтой болох нь нэмэлт тайлбаргүйгээр ойлгогдож байгаа биз ээ. Өөрөөр хэлбэл, “Зүгээр ажлаа хийгээд явж байтал намайг дуудаж авчраад, ажил ч үгүй, амьдрах байр ч үгүй хүн болгочихлоо” хэмээн ярьж зогссон гэнэ сэргүй архитекторч гишүүн маань Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн фракцаас эхлээд Японы “төлөөлөгчид” гэгддэг гишүүд, эхнэрийнхээ бизнесийн эрх ашиг гээд олон сүлжээсийг зангидаж байгаа гол зангилаа нь гэсэн үг ээ.
| ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |